Обамагийн бэлгээр үзэсгэлэн гаргана

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өчигдөр “The Ellen” шоунд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хатагтай Обама шоуны эхэнд “Өнөөдөр миний хувьд дэндүү утга учиртай өдөр” гэхэд хөтлөгч “Гуравдугаар сарын 15-ны өдөр Обамагийн гэр бүлд юу тохиолдсон юм бэ” гэж асуужээ.

0101011

Тэрбээр “Энэ өдөр дэндүү утга учиртай өдөр. 1993 оны энэ өдөр би Обаматай хуримаа хийж байлаа. Обамагийн эхнэр болоод 22 жил болж байна” гэж хэлжээ. Хөтлөгч “Та хоёр хуримынхаа ойг хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна” гэхэд тэргүүн хатагтай “Цагаан ордны номын санд гэр бүлээрээ оройн зоог барих болно. Обама Ерөнхийлөгч болсныхоо дараагаас хуримын ойгоо номын санд тэмдэглэх болсон. Би Цагаан ордноос явахаасаа өмнө хуримынхаа ойг тэмдэглэдэг номын санд Обамагийн өгсөн бүх бэлгээр үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээ, энэ дотор хайрын захиа хүртэл багтсан” гэж ярьжээ.

АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн гэргий Лаура Буш Цагаан ордноос явахаасаа долоон хоногийн өмнө “Миний хань агуу удирдагч” гэх фото үзэсгэлэн гаргаж байсан. Үзэсгэлэнд багтсан 2000 гаруй зургийг тэргүүн хатагтай өөрөө авсан байжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих