Олс тасарч Бибер унажээ

Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Comedy Central Roast” шоунд дуучин Жастин Бибер оролцсон байна. Тэрбээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барих зорилгоор студийн дээрээс далавч зүүгээд сахиусан тэнгэр адил тайзан дээр буух төлөвлөгөөтэй байжээ. Харамсалтай нь дуучны зүүсэн далавчны бэхэлгээ тасарч тэрбээр тайзан дээр унасан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөтлөгч Кевин Харт “Бибер таргалаад олс нь хүртэл даахаа больжээ” хэмээн шогложээ.

020202

Тус шоунд Биберт дургүй холливуудын алдартнууд оролцож, шударгаар дуучны үнэнг хэлж зөвлөгөө өгчээ. Оролцогчдын нэг сагсанбөмбөгчин Шакил О’Нил “Их зангаар өөрийгөө чимэх хэрэггүй. Чамд зохихгүй байна. Насанд хүрэх гэж бүү яар” гэж хэлжээ.  Бибер нэвтрүүлгийн дараа “Эхлэл жоохон онцгүй болсон ч төгсгөл сайхан боллоо” гэж жиргэсэн байна.

шууд.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих