Гал сөнөөгчид 17 хүн нас барсан «Адмирал»-ын гадаа сельфиджээ

053b5cad-69be-4331-be81-4b41df31ead5ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд Онцгой Байдлын хоёр гал сөнөөгч сельфидсэн нь шуугиан дэгдээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Казаний томоохон худалдааны төв болох “Адмирал” шатаж, уг галд 17 хүн амь насаа алдаад байгаа.

Тэгвэл энэ галыг унтраасан гал сөнөөгчдийн хоёр нь сельфи хийсэн нь Оросуудын дургүйцлийг хүргэж, шуугиан дэгдээгээд байна.

“Интерфакс”ын мэдээлснээр, эдгээр залууст сахилгын хариуцлага хүлээлгэх бололтой.

Галын улмаас амь насаараа хохирсон 17 хүний тав нь гадаадын иргэд байжээ. Тус худалдааны төвд наймаа хийдэг байсан хоёр тажик, нэг Азербайжан болон хятад, вьетнам гэсэн гадаадын таван хүн амиа алджээ.

Галд мөн 36 орчим хүн хүнд гэмтэл авч түлэгдсэн гэнэ.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих