“Урт нэртэй” хуулийн хүрээнд лиценз эзэмшигчдийн хүсэлтийг авч эхлэв

zaluu_55066aadebc10_1УИХ-ын намрын чуулганаар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу “Урт нэртэй” хуулийн журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлттэй холбогдуулан Ашигт малтмалын газар тухайн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан хүсэлтээ ирүүлэхийг хүссэн байна.

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан болсон юм.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “Урт нэртэй” хууль хэрэгжих боломжтой болно гэж салбарынхан нь хэлж байгаа. Энэ дагуу хэрэгжүүлэх ажилдаа орж эхэлж байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих