Путин үхсэн үү

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг энэ сарын 5-ны өдөр таалал төгссөн гэх мэдээллийг Оросын интернэт хэрэглэгчид баталж буй тухай  “www.snopes.com” мэдээллээ. Путин энэ сарын эхээр  Италийн Ерөнхий сайд Маттео Рензитэй уулзснаас хойш олны өмнө гараагүй гэж интернэт хэрэглэгчид мэдээлжээ.

5656

В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдээллийг үгүйсгэж “Ерөнхийлөгч амьд байгаа” гэж мэдэгджээ. Песковоос “www.wnd.com” сайтын  сурвалжлагч “Путин үхээгүй биздээ” гэж асуухад тэрбээр “Тийм” гэж хариулсан байна. Тэрбээр “Албан ёсоор мэдэгдэхэд Ерөнхийлөгч амиа алдаагүй. Худал мэдээлэл цацсан хүмүүст хариуцлага тооцох болно” гэж хэлжээ.

Энэ сарын 12-нд Оросын жиргээч Кевин Ротрок авсанд хэвтэж буй Путиний зургийг твиттертээ байршуулаад “Бурхан минь Путин таалал төгсчээ. Энэ бол баттай мэдээлэл” хэмээн жиргэжээ.


URL:

Нэр: kkk Огноо: 16 March 2015

vgvi bailgvi dee

Сэтгэгдэл бичих