Хуульчдын холбоонд 286 өргөдөл иржээ

Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, батламжаа авсан эрх зүйчдийн гишүүнээр элсэх өргөдлийг энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Холбооны Тамгын газрын 503 тоотод хүлээн авчээ. Өнөөдрийн байдлаар 286 хүн өргөдлөө өгөөд байгаа бөгөөд үүнээс 153 нь хуульчийн тангарагаа өргөж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ хүлээн авсан аж.

download-111

Учир нь хуульчийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан хүмүүс батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана” гэж заасан байдаг.

URL:

Сэтгэгдэл бичих