Хятад сургуулиудыг татан буулгая !!!

   4  ”Дорнын аялгуу” хэмээх нэртэй хятад дууны тэмцээн энэ сарын 13-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулжээ.  Тус уралдааныг Дундад улсын ОУР болон Монгол Улсын Юй Цай сургууль хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм байна. Тэр ч бүү хэл тус тэмцээн нь зургаа дахь  удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.

Хүрээллийн хувьд маш өргөн болж байгаа зэргээс харахад нэг л гунигтай. Энэ жилийн тэмцээнд гэхэд л Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хот хөдөөний Хятад хэлний сургалттай 18 сургуулийн 70 гаруй сурагчид дөрвөн ангиллаар уралдлаа.

Тэнд үзэж буй, оролцож буй хүүхдүүд ихэнх нь өвөр зуураа хятадаар ярьж байгаа нь хэний ч дургүйг хүргэнэ. Тэр оролцогчид нь Монгол дуугаа дуулж чадахгүй байж хятад дууг сайтар дуулж байгаа зэргээс харахад цаанаа л нэг гунигтай. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 30 орчим хятад сургууль байдаг аж. Энэ бүгдэд олон мянган хүүхэд суралцаж буй. Нэгдүгээр анги буюу зургаан наснаас нь эхлээд шууд л хятад хэл зааж байгаа энэ сургуулиудаас ямар Монгол хүн төрөх билээ гэж хэнд ч бодогдоно.

Монголчууд л болсон хойно хүүхдээ үнэтэй чанартай газар сургаж байгаа нэрээр ийн эрлийз болгож байна. Үнэн хэрэгтээ энэ бол маш энгийнээр хятадчилах бодлого явж байгааг үгүйсгэх аргагүй. Монгол хэлээ ч сураагүй шахам нялх хүүхдийг нэгдүгээр ангиас нь хятадаар яриулаад эхлэхээр чухам юу болох вэ. Тэр сургалтын хөтөлбөр сургуулиудын бодлого нь ерөөсөө хятадчилах маягийн. Шууд бус утгаараа аажим аажмаар хятадчилах бодлогоо Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын толгойд суулгаж байгаа нь хэзээ нэгэн цагт үндэсний аюулгүй байдалд нөлөөлж таарна.

Тэгэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон хятад сургуульд анхаарал хандуулах цаг хэдийнээ болжээ. Цөөн хүн амтай манайх шиг улсад ганц л байхад хангалттай биз дээ. Гэтэл бүр хорь гучаараа байгуулагдсны цаана ямар бодлого нуугдаж байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгох буй заа.

 

А.Гал


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 March 2015

Zuv sanaa bna tatan buulgax xeregtei

Нэр: zochin Огноо: 17 March 2015

yug unen Gantumur saidaa ene bol onts ayultai shuu neg yum setgene bgaa

Нэр: irgen Огноо: 6 June 2017

Энэ хүмүүсийн сэтгэлгээ ийм ядуу болчих гэж. Англи хэлийг дэлхий даяар сураад байна. Хятад хэлийг сурч яагаад болохгүй гэж? Харин ч хараад ойлгохгүй бичигийг хэлтэй хүүхдүүд л учир шалтгааныг нь уншиж ойлгоно биз дээ? Дэргэд нь янз бүрийн юм ярихад хятад хэл мэдэхгүй хүмүүс ойлгохгүй шд, орон орны хэлтэй байх нь юуны буруу байна? Дэлхий хөгжөөд байхад манайхан гэж ганц Монгол хэлээрээ яриад улс дотроо ч хөгжиж чадахгүй, гадагшаа харилцая аа бас хэлгүй сууж байх ёстоймуу? Яадгийм хятад хэлийг сураад хятад хүмүүстэй хэрэлдэх чадвартай л байх хэрэгтэй шд

Сэтгэгдэл бичих