Чингэлтэй дүүргийн Монгол ардын нам “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээ зохион байгууллаа
Чингэлтэй дүүргийн Монгол ардын намын хороо өнөөдөр “Ахмадаа хүндэтгэе” өдөрлөгийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Тус өдөрлөгт хүүхэд багачууд болон Чингэлтэй дүүргийн авъяаслаг ахмадууд Түмэн их чуулгын морин хуурын чуулгатай хамтран урлагийн тоглолтоо ахмад намын гишүүддээ үзүүлж сонирхуулснаараа онцлог боллоо.
Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Монгол ардын намын дарга Д.Ганболд, Нийслэлийн МАН-ын хорооны Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн МАН-ын дэргэдэх ахмадын хорооны дарга С.Сэдэд нар тус өдөрлөгт өөрсдийн халамж халааг нь үргэлжлүүлэх залуустаа намын гишүүний батлах батламжийг гардууллаа.
Fact.mn
URL: