Х.Тэмүүжин гишүүний түмний хөрөнгөөр “тоглосон” шийдвэрүүд
Төр, засаг солигдох болгонд хэрэглэх хуулиасаа авахуулаад дотоод бүтэц, чиг үүргээ хамгийн их “эвдүүлдэг” газруудын нэг нь Хууль зүйн яамны харьяа агентлагууд байдаг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болсныхоо дараахан бусад сайд нарын адил салбартаа олон шинэчлэл хийхээр төлөвлөж, заримыг нь эхлүүлсэн ч дуусгаж чадалгүй дараагийн хүндээ суудлаа шилжүүлсэн. Түүний санаа чилсан шийдвэрүүдийн зарим нэгээс нь дурдвал, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг оффис болгох шийдвэр гаргасан төдийгүй албан тушаалын цол бий болгосон. Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг байгуулсан, эмнэлгийг эрүүл жүүлэх байр болгосон, Аме рикийн “FBI”-ийн Монгол хувилбарыг бий болгох Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан оффис болгохоор барьж буй эмнэлгийн байрны хонгилд цагдан хорих байр барьж байсан гээд сайн гэхээсээ илүүтэй саар шийдвэр нь олон байх юм. Учир нь, түүний гаргасан шийдвэр эхнээсээ хөрсөнд буусан ч хэрэгжих боломжгүй, амьдралд нийцэхгүй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна.
Сайдын шийдвэр олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэв
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хууль хяналтын байгууллагын оффис болгох гэж улайрч, санасандаа хүрсэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин төрийн хөрөнгөөр “тоглосон” нь үнэн. Яг жилийн өмнө эрхэм сайдыг “Төрийн тусгай албан хаагчдынхаа нэгдсэн эмнэлгийг оффис болгоно, болгохгүй” гэж ард иргэдтэйгээ хэрэлдэж байхад нь 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй “MRI”-ын аппарат нь эвдэрч, бүр дэлбэрсэн хэрэг хүртэл гарч байв. Түүнчлэн 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй компьютер томографын аппарат нь хүртэл өнөөдөр ажиллахгүй байгаа гэх. Эрхэм гишүүний энэхүү шийдвэр дөрвөн тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн гэхэд дэгсдэхгүй. Эмнэлгийн хэрэгцээ их байгаа өнөө үед баригдчихсан эмнэлгийн асуудлыг ший дэж, зориу лалтаар нь ашиглалтад оруулваас 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Үүнээс гадна орчин үеийн тоног, төхөөрөмж бүхий оношилгооны төвтэй болох боломж ч байгаа гэдэг. Тэгээд ч жилд 2000-3000 хүнд яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000 2500 хүнд үйлчилж, ойролцоогоор 200 орчим мянган иргэнд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэх тооцоог эмч, мэргэжилтнүүд гаргасан байдаг. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн Хууль зүйн сайдаар ажил лаж байхдаа гаргасан дээрх шийдвэр буруу байсныг өнөөгийн Засгийн газар сая нэг юм дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг байрыг буцаан эмнэлэг болгох зарлиг буулгаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний орыг залгасан Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч тухайн эмнэлгийн байрыг хуучин зориулалтаар нь ашиглахаар ажлын хэсэг гаргасан билээ.
Эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгох шийдвэр
УИХ-ын гишүүн Х.Тэмүжингийн “буян”-аар эмнэлгүүд эрүүлжүүлэхийн байр болоод удаж байна. Түүний гаргасан “сохор” шийдвэрийн балгаар өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүд бус архичидтай зууралдаж шөнийг өнгөрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний шинэчлэл нэрийн доор олон хууль, дүрэм санаачилсаны нэг нь эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгосон явдал байлаа. Тодруулбал, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д өөрчлөлт оруулж, уг хуулийн хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг эрүүл мэндийн салбарт оногдсоноор эмч нарын зовлон эхэлсэн. Төр, засаг нь тангараг өргөсөн эмч нар болон өвчин зовлондоо шаналан эмнэлэг бараадах иргэдийнхээ эсрэг хууль баталж, хуулийн хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс эрүүл мэндийн салбарт хүндрэлтэй, ээдрээтэй асуудлууд үүсч, нэг ёсны дарамт болж байгааг эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй иргэд хүртэл ярьдаг. Учир нь, уг хуулийн 5.1-т өөрийн үйлдлийг хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа, мөн очих газраа мэдэхгүй болсон, ухаангүй унасан, цаашлаад энэ байдлаасаа болж өөрөө осол, гэмтэлд өртөж болзошгүй иргэнийг цагдаагийн алба хаагч эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Энэ нь эрүүлжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээ больж, архи согтууруулах ундаа ны зүйл хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх гэдэг ойлголтгүй болсон гэсэн үг юм. Цагдаагийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг дагаж мөрдөн журмын тухай хууль батлагдан гарсан. Ингэс нээр эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Энэ бол эрх мэдэл, албан тушаалтнууд, тодруулбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “сохор” шийдвэрийн балгаар цагдаагийн ажлыг эмч, эмнэлгийн ажилтнууд хийж байгаа явдал яах аргагүй мөн.
Ажилласан жил бус албан тушаалаар нь цол ахиулах бас нэг шийдвэр
Хууль, хүчний байгууллагын алба хаагчдын дунд “Цолны эрэм- бээр хүндлэл” гэж үг бий. Энэ хурандаа цолтойг нь хүндэлж, тал засдаг гэх үг биш юм. Цагдаагийн бай гууллагад бүхий л насаа зо- риул сан өвгөн хурандаа нарыг хүндэтгэх тухай ярьж байна. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн Хууль зүйн сайдаар ажиллаж байх үедээ гаргасан бас нэг шийдвэрийн гайгаар амаргүй албандаа амь насаа зориулах тангараг өргөсөн цагдаа нар удирдах албан тушаалд очсон эсэхээсээ хамаарч цол ахих, хүндлэл хүлээхэд хүрэв. Тодруулбал, Цагдаагийн алба- ны болон хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд зааснаар албан тушаал ахиж цол олгодог болсон нь тэдний албандаа ажиллах хүсэл зорилгыг бууруулжээ. Дээр нь цолны нэмэгдлийг үгүй хийж, улмаар ил тод байдаг цэвэр өрсөлдөөн байхгүй болж, хэн нэгэн улстөрчийн гар, хөл болсон нөхөд дэвших магадлалтай гэх хар төрүүлэх болсон. Гэхдээ цолны энэ асуудал зөвхөн цагдаад гэж андуурч болохгүй. Шүүхийн шийдвэр, хил, дотоодын цэрэг гээд хууль сахиулагч бүрт хамаатай. Учир нь, хууль сахиулагч гэдэгт цагдаа, мөрдөх алба, маршалын албаны алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын ажилтан, хилчин, аврагч, гал сөнөөгч, улсын байцаагч нар гээд бүгдэд хамаарна. Энэ мэт УИХ-ын гишүүн Х.Тэмүү жиний Хууль зүйн сайд байх хугацаандаа гаргасан амьдралд хэрэгжих боломжгүй шийдвэрүүд араасаа олон асуудал дагуулсан хэвээр байна. Ямартаа ч түүний оронд томилогдсон ши- нэхэн сайд Д.Дорлигжав ч түүний зарим ажлыг үргэлжлүүлж, зарим алдаатай, буруу шийд вэрүүдийг өөрчилж ажил лахаар болсон нь аштай юу даа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шударга үнэн гэж байдаг бол энэ олон тэрбум төгрөгийн алдагдлыг улсад учруулсан энэ хүн шоронд л байх ёстой доо