Улс төрийн тогоонд буцлагсад ОРГИЖ эхэллээ

9222222222222222

Улс төрчдийн хэн нь үнэн яриад байна вэ гэдгийг ёстой хариулт нь олдохгүй таавар мэт толгой эргүүлсээр байгаа нь ард түмний эргэлзээг улам ихэсгэхээс өөр үр дүн гарахгүй байна. Сүүлийн үед улстөрчдийн ичээнээс гарсан хожгоруулалт ихэсч байгааг урин цагийн ХАНШ-ийн нээлт гээд хэлчихмээр…

Учир нь ирэх жилээс өнөө л 76 гишүүнээ сонгох гээд бөөн бужигнаан, сенсаац болно гэдгийг мэдэж иргэдийнхээ толгойг угааж сурсан, ярихаас өөр ид шидгүй дарга сайд нар ичээнээсээ гарч байгаа болохоор л энэ хаврын улс төрийн амьдрал доргиотой давалгаатайхан өрнөж байна. Угаас их усны татралт болох цагаар ширүүсдэг хэмээн эртнээс өвгөд маань ярьдаг байсан нь санаанд буух шиг.

Сонгогдоод хоёр жилийн нүүрийг үзэхдээ үүрнээсээ цухайгаагүй улстөрчид гэнэт л сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа сураг энд тэндгүй сонсогдох болж иргэдийнхээ амьдрал ахуйд санаа зовсон царай гаргасан баг /МАСК/-аа өмсөж дүр исгэж эхлэх нь гайхалтай.

Өнгөрсөн жилийн арван нэг сард “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлалт гуйсан өргөдөл ерөөсөө бичээгүй хэмээн цээж хаялан суусан цаг одоо ч хүмүүсийн нүдэнд тод байгаа байх. Гэтэл эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Н.Эхбаярыг уучлалт хүссэн өргөдөл надад өгсөн надад одоо ч байгаа хэмээсэн нь хоёр үзүүртэй ХАРИУЛТ нэхсэн асуулт болон үлдсэн.

Харин ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар удахгүй энэхүү хоёр үзээрт асуултын хариуг эцэс болгож Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт хүссэн өргөдлийг нь олон нийтэд тараана хэмээлээ. Ингэхээр Улстөрчдийн амьдрал ямартаа ч тогоон дотроо буцалсаар одоо ч ОРГИХОД БЭЛЭН болж байх шиг.


URL:

Сэтгэгдэл бичих