ТАРВАГА ба түүний ШАГАЙ

3fsjpb8pppauui5ahqqb9kgnnsТарваганы шагайг 4 мөчинд хөл гарт зүүнэ, хүүхэд ,томгүй, эмэгтэй зүүн талд, эрэгтэй нь баруун талд , Хүүхдийн толгой тархи доргих , гэмтэх , яс хугарах , бэртэх, гээд бас лусын хамгаалалт ч болгож хэрэглэх арга гээд тоочоод байвал олон дом арга байдаг бололтой юм. Хүн л болсон хойно өвдөж гэмтэхгүй зүйл гэж юу байхав . Хэрэв зүүж байгаад чанга унах таван цул доргих , ханиад хүрэх, бие хямрах, гүйлгэх,толгой хөдлөх , үед заавал авч байгаад биеийг эмчлэх, домнох, барьж засах үйл хийх учиртай. Биеийн байдлыг тэнцвэржүүлж тогтоож байгаад дараа нь дахин зүүнэ. Хэрэв шагайгаа авалгүй  тархи барих, эмчлэх домнох нь хэвийн байдалд орохгүйг сайн анхаарах хэрэгтэй. Тарваганаас хаях зүйл байхгүй дээ дотор эрхтэнг яг төрөл төрлөөрөө хүний 5 цулд тэр чигээр нь хэрэглэнэ. Жишээ нь: бөөрийг нь түүхий халуунаар нь бөөрний дутагдалд орсон хүн 3 жил дараалалж идвэл үр дүн сайтай. Яс,шөлний тос нь яс хугарахад үүрүүлж нүдээд шөл тосоор тослох нь түргэн бороолж гагнагдан илааршуулна. Бас шөл уух нь хүүхдийн цагаан хорхой, хүний толгойн халзан ,(үс ургах) дотор халуун, хаван хөөх , хуян тамир тэнхээ оруулах баас нь яр шарх, үлд, үү, хамуу, зэрэгт түрхэж эм танд хэрэглэдэг монгол арга ч байсан. Эмэгтэйчүүдийн савны ямарч өвчин хавдарт  тарваганы савыг түүхийгээр гурван удаа идсэн үед дарагддаг  домтой. Жирэмсэн эмэгтэй заримдаа  зулбах тохиолдол  байдаг бол шагай зүүснээр хэзээ ч ураг алдахгүй. Тарвага өөрөө хээл ураг алддаггүй амьтан юм.Тиймээс шагайг нь зүүсэн эмэгтэй  амьгүй хүүхэд тээх учиргүй юм. Төрөх дөхөөд зүүсэн шагайгаа 20 хоногийн өмнө авна гэдгийг  мартаж болохгүй. Дээр үед сүүлийг нь дотуур өмдөндөө зүүдэг байсан нь бас л  учиртай ялгаагүй л дом байсан. Тарвага өөрөө лусын амьтан гэдэг тул  хамаагүй хороох нь ч хатуу цагт зохих зохихгүй нь  их болсон билээ.

/Khurlee Khurmaa‎/


URL:

Сэтгэгдэл бичих