Цаг тун өөр болжээ

IMGM0022_[800x600]717929753201503130423

Хавар цагийн алжаал тайлах ганган аргын нэг бол яах аргагүй “Цаг өөр болжээ” тоглолтыг үзэх гэж хэлж болох нь бололтой. Мөрөөдлийн театрын энэхүү шинэ уран бүтээл үнэхээр жинхэнэ эрч хүч, инээд наргианыг үзэгчдэд харамгүй бэлэглэж байна.

Аливаа уран бүтээлийг зоосны нүхээр харж хийхээс илүү чанар чансааг эрхэм болговол яах аргагүй сайн бүтээл төрөх нь дамжиггүй. Тус хамтлагийн хувьд уран бүтээлийн чанарт боломжийн хирээр анхаарал тавьж чаддаг.

Тэр чинээгээрээ эдний тоглолтоос үзэгчид сэтгэл дүүрэн гарч чаддаг нь магтууштай. Энэ удаад ч жинхэнэ мэргэжлийн хэмжээнд “Цаг өөр болжээ” тоглолтоо тавьж чаджээ .Арга ч үгүй юм. Найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан юм хойно мэдээж гайгүй байх нь аргагүй. Мөрөөдлийн театрынхны хувьд шоу драм чиглэлээр уран бүтээлээ хийдэг.

Энэ удаад ч дуу бүжиг инээд наргиан хосолсон жинхэнэ шоу болсон байна лээ. Хошин жанр гээд зүгээр хий дэмий хүүхэд хуурч байгаа мэт марзагнах биш жүжигчин хэмээх мэргэжлийн чадлыг үзүүлэх хэмжээний тоглолт хийж болдогыг тэд харуулсан нь бахдууштай.

Хуучнаа бодвол “Цаг тун өөр болсон. Үзэгчид жижиг юманд хууртахаа байж шоу тоглолтын сайн мууг андахгүй сайн мэддэг болсон. Тийм ч учраас мэргэжлийн үнэр үнэртүүлсэн  тэдний энэ удаагийн тоглолт олны анхааралд орж үзэгчээр дүүрэн байгаа харагдсан.

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих