УИХ-ын хоёр гишүүний хүүхэд хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байгаа гэв

Манай улсын таван иргэн Сингапураас БНХАУ-ын нутгаар дамжин эх орондоо ирж байхдаа хар тамхи тээвэрлэсэн гэх хэргээр БНХАУ-д өнгөрсөн сард саатуулагджээ. Дээрх мэдээллийг албаны хүмүүс ихэд нууцалж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэд хилээр гарах үедээ биедээ хар тамхи авч яваагүй бөгөөд хүний гар цунхэнд хөлс өгч хар тамхи тээвэрлэсэн хэмээн буруутгагдаж байгаа юм байна.

Эдгээр иргэдийн хоёр нь одоогийн парламентад сууж байгаа гишүүн, нөгөө нь нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргын хүү хэмээн эх сурвалж мэдээллээ. Дээрх мэдээллийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад, “Одоогоор энэ хэрэгт баримтаар нотлогдсон зүйп байхгүй. Тийм учраас БНХАУ-д хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэд хаана юу хийдэг, хэн болох талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Өмнө нь УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бүдэнбат, Б.Батбаярын хүүтэй хамт Буянт-Ухаагийн гаалиар хар тамхи оруулж ирэх гэж байгаад цагдаагийнханд баригдаж байсан билээ.

С.Заяа
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих