Жак Рогге Монголд ирнэ
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч, доктор Жак Рогге ноднин Ванкуверт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзахдаа 2011 онд Монголд айлчилна гэдгээ илэрхийлсэн билээ. Түүний амлалт хэвээрээ төдийгүй наймдугаар сарын 23-нд Хөх тэнгэрийн оронд маань хөл тавихаар тийзээ захиалсан тухай албаны эх сурвалж мэдэгдэж байна.
Жак Роггегийн өмнө уг албыг хашиж явсан Хуан Антонио Самаранч 1978, 1987 онд манай оронд хоёр удаа айлчилж байсан юм. Анх Испани улсаас Монгол Улсад суух элчин сайдын хувиар ОУОХ-ны дэд ерөнхийлөгч байхдаа ирсэн бол хожим Олон улсын олимпийн хөдөлгөөнийг толгойлдог болчихоод Улаанбаатарт олимпийн айлчлал хийж байжээ.
Б.Цагаанбаатар
URL: