Г.Алтанхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Хорин нэгэн настай найз бүсгүйгээ байнга тарчлаан зодож байсан гэдэг нь тогтоогдож шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн Г.Алтанхүүгийн гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүх, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин нягтлах нь зүйтэй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаажээ.
Талийгаачийн өмгөөлөгчид болоод мөрдөн байцаагчдын мэдээлж байснаар Г.Алтанхүү нь найз бүсгүйгээ олон өдрийн турш зодож, биед нь хүнд гэмтэл учруулан амь насаа алдахад хүргэсэн гэж мэдээлж байсан юм. Хохирогчийн цөс шүүрч улмаар олон эрхтэний дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Харин шүүхээс “Шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж байсныг тогтоосон. Гэвч талийгаачийн амиа алдах болсон шалтгаан нь талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл Г.Алтанхүүгийн талийгаачид хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь талийгаачийн үхлийн шалтгаанд холбоогүй, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээний үеэр тогтоогдоогүй” гэж үзээд байсан юм. Харин давж заалдах шатны шүүхээс энэхүү шийдвэрийг ийнхүү хэрэгсэхгүй болголоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АЛТАНХҮҮ НАЙЗ БҮСГҮЙДЭЭ ГАР ХҮРЭЭГҮЙ БАЙСАН БОЛ ТЭР БҮСГҮЙ ОДОО Ч АМЬД БАЙХ БАЙСАН ЮМ.ХҮН ЗОДСОН ХЭРЭГ ХИЙЧХЭЭД ЯМАР Ч ЯЛГҮЙ БОЛЖ БАЙНАА.АЛУУРЧИН АЛИАНХҮҮД АЗТАЙ БОЛОМЖ ОЛГОЖЭЭ.ХОХИРОГЧИЙН ТАЛД ХАРАМСАЛТАЙ ЮМ.
Ashgui de ingeed duusaj bga bol
Энэ хүүхнүүд эрчүүдтэй мөн их дайтах юм гэвч үүнээсээ болж улам илүү цохилт авч байгаагаа ойлгохгүй юм