“Автобус-1” компаний ажилчид маргааш ажил хаялт зарлана

zaluu_5501011e08af1_1Нийтийн тээврийн жолооч, кондукторууд энэ сарын 10-нд хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлах талаар үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь мэдэгдсэн боловч энэ сарын 13 хүртэл хойшлуулсан. Учир нь “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. Хэрэв баасан гараг гэхэд үндсэн цалинг нь нэмэхгүй бол ямар ч тайлбаргүйгээр ажил хаялт зарлана гэдгээ тэд мэдэгдсэн. Тэд тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа.Тус хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байгаа тул гомдолтой байгаа аж. Дашрамд сонирхуулахад автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих