Гэрээслэсэн бичгийг нь шалгаж байна
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн эцэст амиа хорлосон байдалтай цогцос олджээ.
Цагдаагийн албаны эхний үзлэгээр 49 настай О гэгч эмэгтэй “Сод монгол” шатахуун түгээх станцын хажууд байрлах уулнаас үсэрч амиа хорлосон байна. Талийгаачийн биед хийсэн шалгалтаар гэрээслэл бичиг олджээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд гэрээсэлсэн бичгийг нь нарийвчлан шалгаж байна.
URL: