МОНГОЛ ХҮНИЙ ДАЙСАН БОЛ ОЛИГАРХИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОГТОЛЦОО ШҮҮ ДЭЭ

УИХ -ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-МАН-д элсэхгүйгээ илэрхийлж, МАХН-ын түр штаб байгуулсан. Ийм алхам хийхэд хүргэсэн шалтгаан юу байв?
-Яагаад ийм шийдвэр гаргав гэсэн олон сэтгүүлчийн асуултад хариулж, заримд нь ярилцлага хүртэл өгсөн шүү дээ. Миний шийдвэрт МАХН-ын 26 дугаар их хурал, түүнээс байгуулагдсан МАН нэг талаар нөлөөлсөн. Нөгөө талаар түүнээс өмнө ийм шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл бүрдчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, МАХН 2008 оны УИХ-ын сонгуульд олонх болж 45 суудал авчихаад дангаараа засгийн эрх барихаас сайн дураар татгалзаж, стандарт бус шийдвэр гаргаж, парламентыг сөрөг хүчингүй болгосон. Энэ алхмыг би буруу гэж үзсэн. Сэтгэл дундуур байсан. Өөр нэг асуудал бол Засгийн газар Оюутолгойн гэрээг хэт яаравчлан хийж, олон зүйлийг орхигдуулсан. Монгол Улсын эрх ашигт нийцсэн нөхцлийг хангаж чадаагүй, маш муу гэрээ болсон. Саяхан болж өнг өрсөн 26 дугаар их хурлаас намын нэрийг зохион байгуулалттайгаар өөрчлөх кампанит ажил хийж МАХН-ыг үндсэндээ алга болголоо. Энэ олон бусармаг явдлыг эсэргүүцэж би МАН-д элсэхг үй гэсэн шийдвэр гаргасан юм. Одоо Монгол оронд үүссэн нөхцөл байдал, МАХНын гишүүдэд тохиолдсон онцгой байдлыг харгалзан үзэж, түр штаб байгуулан ажиллаж байна.

-Түр штаб хэдэн гиш үүнтэй вэ. МАХН-ын гишүүдээс хэр дэмжиж байна?

-Маш олон хүн дэмжиж байна. Одоогоор 5000 гаруй гишүүн бидэнд хандаж бүртгүүлээд байгаа. Сүүлийн үед хөдөө, орон нутгаас олон хүн хандаж, дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Тиймээс түр штабаа ажиллуулахын зэрэгцээ, намын Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулах нөхцөл байдал үүслээ.

-МАН-д элсэхгүй гэсэн шийдвэр гаргахаас тань өмнө болон хойно танай намын удирдлагууд таныг дуудаж уулзсан уу. Нууц биш бол та нарын хооронд ямархуу яриа, хөөрөө өрнөсөн бэ?

-МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзсан. Гэхдээ намайг шийдвэр гаргахаас өмнө уулзаагүй. Би өөрийн үзэл, бодол, ухамсар, хү- мүүжил төлөвшлийнхөө үүднээс тэр шийдвэрийг гаргасан. Шийдвэрээ гаргасныхаа дараа намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нартай уулзсан. Тэд “Хувь хүний гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна” гэсэн. Гэхдээ “Эргэж, буцах зүйл танд байна уу” гэж асууж байна лээ. Миний хувьд зөвх өн нэг удаагийн явдлаас биш олон удаагийн үйлдлээс удаан хугацаанд бодож эргэцүүлсний дүнд гаргасан учраас эргэлзэх зүйлгүй шийдвэр эцсийнх гэдгийг хэлсэн.

-Тэгвэл танд дарга нараасаа хүсэх, зорьж хэлэх зүйл байсан биз дээ?

-Өмнө нь нэг нам болж хамтарч ажиллаж байсны хувьд би тэднээс бидний ажилд саад болохгүй байхыг л хүссэн.

-Түр штабын гишүүд МАХН-даа үлдэнэ гэж үзэж байгаа. Гэтэл МАНын дарга нарын зүгээс МАХН гэдэг нэрийг хэн ч ашиглах эрхгүй гэсэн мэдэгдл үүдийг сонин, хэвлэлээр явуулж байгаа. Хуучин намдаа үлдэх боломж та нарт бий гэж үү?

-Хэсэг бүлэг нөхөд нэрийг нь өөрчлөөд МАХН-ыг байхгүй болгосон гэж яриад байна. Тэгвэл МАХН байгаа, өнөөдөр намдаа үлдэнэ гэсэн үзэл бодолтой гишүүн хэдэн мянгаар байна. Шинэ нэр өгөөд л МАХН-ыг алга болгочихож болохгүй. Улс төрийн нам урт удаан хугацаанд төлөвшдөг, нэг хурлын шийдвэр гарангуут маргааш нь хүний үзэл бодол өөрчлөгдөөд нэр усаа мартчихдаг юм байхгүй. Нөгөө талаар улс төрийн практикт 2006 онд улс төрийн намын тухай хууль гарснаас хойш олон нам салж, нийлсэн тохиолдол бий. Иргэний Зориг, Бүгд найрамдах нам салахдаа аль аль нь нэрийнхээ хэсгийг авч үлдсэн. Иргэний Зориг нам сонгуульд оролцоход Бүгд найрамдах нам тусдаа энэ нэрээрээ сонгуульд оролцож байсан. Энэ мэт жишээнээс харахад нэрийг өмчилнө гэж байдаггүй, Харин бараа, тэмдэгтийн нэрийг өмчилж болдог. Бусад тохиолдолд ямар ч нэрийг өмчилж болдоггүй, тухайн нэрийг хэн ч авч ашиглах эрх нээлттэй байдаг. Гэтэл манайхан МАХН-д зориулаад өмчилж болдоггүй мэтээр тайлбарлаад байгаа юм. Тийм л юм бол БНН, ИЗН дээр тэр нь яагаад хэрэгждэггүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Тиймээс өнөөдөр МАХН гэдэг нэрийг сэргээхэд хууль эрх зүйн үүднээс боломж нээлттэй байгаа. Тэгээд ч дийлэнх гишүүд МАХН-даа байна гэж үзэж байгаа нөхцөлд тэдний итгэл найдварыг хөсөр хаяж, шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчсөн хэрэг.

-Түр штабын гишүүд ямар үзэл, бодолтой байна?

-Намдаа үлдэх хүсэлтэй гишүүд намынхаа батлахыг авчраад бүртгүүлж эхэлсэн. Үүнээс гадна МАХН-д элсэх хүсэлтэй залуус олон байна. Нэг үгээр хэлбэл, өмнө нь манай намын үзэл, баримтлалыг сайн ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй байсан бол МАХН-д байх нь зүйтэй юм гэдгийг ойлгож, ухамсарласан залуус олноор ирж байна. МАХНд элсч, энэ намын гишүүн байх нь нэр төрийн хэрэг гэж үзсэн залуус олон ирж байгаа нь өвөрмөц үзэгдэл. Аливаа намын гишүүдийг шинээр элсүүлэхдээ кампаничилж бус итгэл үнэмшлээр нь бүртгэж авдаг байх чухал. Тиймээс бид намын Онц их хурлыг яаралтай хуралдуулахад анхаарч,энэ чиглэлээр ажиллаж байна. Хөдөө орон нутаг руу мэдээллээ хүргүүлж, намын их хурлын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Богино хугацаанд хуралдах учраас бэлтгэл ажилд ихээхэн зүйл шаардаж байна. Намын гишүүдийнхээ хү- чээр энэ бүхнийг хийж байна. Ирж байгаа гишүүд их хурлаа яаралтай хуралдуулах нь зүйтэй, намаа аваръя, шинэ зохион байгуулалтад оруулъя гэж ярьж байгаа.

-Оноос өмнө Онц их хурал хуралдуулж амжих уу? -Амжина. Манай гиш үүд 21 аймагт ажиллаад эхэлчихсэн.

-МАН-ын бүлгээс гарч, та нартай нэгдэх саналаа ирүүлсэн гишүүд байна уу?

-Одоогоор саналаа илгээсэн гишүүн байхгүй. Би тийм санал тавиагүй, хандаагүй. Гэхдээ УИХ дахь хоёр намын гишүүд аль, аль нь миний сонголтыг хүндэтгэж, дэмжиж байгаа. Гишүүдийнхээ дэмжлэгт талархаж байгаагаа энэ дашрамд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

-МАН-д элсэхгүй гээд гарсан юм чинь, УИХ дахь сул гишүүн байна гэсэн үг үү?

-Тийм.

-Энэ чинь хууль дүрэмтэй таарч байгаа бил үү? -Би анх МАХН-аас нэр дэвшиж, сонгогч олны итгэлийг авч УИХ дахь тэдний төлөөлөл болсон. Тэр статусаа хадгалж байгаа.

-Олон хүчин зүйл байсан учраас шийдвэрээ нэлээн эрт гаргасан байсан гэж та хэллээ. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?

-МАХН-ын 26 дугаар их хурлаас өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр өргөн хэлэлцүүлэг явагдсан. Шилжилт дууссан уу, үгүй юу гэдэг асуултад МАХН-ын гишүүд бараг бүгдээрээ хариулсан. Би ч хариулсан. Бид 1990 оноос хойш улс төр, эдийн засгийн шилжилтийг эргээд харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв гэдгээ дүгнэх цаг болсон. Үүнийг төрийн болоод намуудын зүгээс зайлшгүй дүгнэх шаардлага байсан. Харамсалтай нь төр, засгийн зүгээс дүгнэж байгаа юм алга. Намуудын зүгээс анхаарал хандуулж байгаа улс төрийн хүчин алга. Манай улс 1990 онд хэдэн ажилгүй хүнтэй байсан бэ. Хүн амын хэд нь ядуу байсан юм, бид хэдэн нинжатай байсан бэ. Үү- нээс гадна хэчнээн хүн гадаадад дүрвэж гарсан бэ. Манайхан үүнийг нэг их гоёор яриад байдаг, гадаадад ажиллаж байгаа гэж. Үнэндээ эх орондоо эдийн засгийн боломж нөхцөлгүй болоод гадаадад гарч байгаа хүмүүсийг УИХ-ын гишүүн  цаад хүлээж авч байгаа орон нь цагаачид гэдэг. Ид хийж бүтээх, улс орныхоо бүтээн байгуулалтад хүчээ өргөх 200 мянган иргэн маань дүрвэн гадаадад амьдарч байна. Хэчнээн гэр бүл тусдаа амьдарч, үр хүүхдүүд нь эцэг, эхээ санаж байгаа бол. Гадаадын улс орнуудад олон монгол хүүхэд эх хэлээ мэдэхгүй амьдарч байгаа шүү дээ. Хамгийн аймшигтай нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, амьдрах эрх нь асар их зөрчигдөж байна. Ойрын жишээ хэлье л дээ, зөвхөн Налайхын уурхайд гэхэд л он гараад 14 хүн нас барсан. 1990 оноос хойш 185 хүн нас барсан байна. Энэ нь социализмын үед бүх үйлдвэр, аж ахуй нэгжид гарсан 30 жилийн ослын дүнгээс илүү байна шүү дээ. 21 аймагт алт ухаж байгаа 70 мянган нинжа нараас хэчнээн мянган хүн амь эрсдэж байгааг төр, засаг анхаарахгүй байна. Энэ бүхнээс үзэхэд бид хаашаа явж байна вэ гэдгээ бодож үзэхгүй бол болохгүй байгаа биз. Зарчмын хувьд монголын төр зөвхөн монгол хүний төлөө байх байтал гадаадын хөл гар болсон олигархиудад бид төрөө атгуулчихсан байна. Газар нутгаа лиценз буюу хөрөнгө оруулалт татах гэдэг нэрээр гадаадынханд худалдсан, өнөөдөр улс төрийн намыг олигархиуд гартаа авсан. Ард түмний амьдрал өдөр ирэх бүр доройтож, 300 мянган хүн ажилгүй, ядуурал 37.8 хувьд хүрчихээд байна. Энэ тоо жилээс жилд өсч байна. Эрх мэдэлтнүүдийн ярьж хэлж байгаа болон ард түмний амьдрал хоёрын хооронд асар их зөрүү бий. Үүнийг өөрчлөхгүй бол яах вэ, бид юунд хүрэх вэ, ийм байдалтай байсаар Монгол орныг улам хүнд байдалд оруулах ёстой юм уу. Үүнийг гаргаж тавьж, өөрчлөхийн төлөө зорилгоо нэгтгээд тэмцэх шаардлагатай байна шүү дээ. Энэ нөхцөл байдлын үүднээс би шийдвэр гаргасан. Өнөөдөр олигархийн тогтолцоо нь Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо болоод хувирчихсан бөгөөд олигархиудын амласан албан тушаалын төлөө улайрагч, тэдний гар хөл бологсод олигархийн тогтолцоо оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэр бүү хэл, дөрөв дэх засаглал болсон хэвлэл, мэдээллийнхнийг тэд гартаа авчихсан байна. Энэ бол маш аюултай байдал, гэмт хэрэг шүү дээ. Иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл олж авах эрхийг өнөөдөр боож, хааж байна. Олигархийн хамгийн том илрэл нь улс орноо худалддаг бөгөөд ард түмнээ ядуу зүдүү байлгадаг. Энэ талаар маш олон жишээ, баримт бий. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордууд бүгд олигархиудын гарт орж, гадаадын компаниуд ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ болгоныг таслан зогсоох нь монголоо гэсэн сэтгэлтэй бүх хүн, улс төрийн хүчн үүд хамтран ажиллахаас шалтгаална. Тиймээс би Монголчуудаа уриалж, бас алхам хийсэн.

-Шинэбаяр хувийн тоглолт хийж байна, 2012 оны сонгууль угтсан ажил эхлүүллээ гээд л шуугиж байна. Та Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон төлөөлөл, шийдвэр гаргахаасаа өмнө таныг төрд илгээсэн сонгогчдынхоо дуу хоолойг хэр сонсов, тэдэнтэй санал солилцсон уу. Найз нөхөд тань юу гэж зөвлөв?

-Би Дорнод аймгийн УИХ-ын долдугаар тойргоос сонгогдсон. Манай аймгийн ард иргэд надад итгэл хүлээлгэж, маш өнд өр хувиар санал өгч УИХ-д илгээсэн. Сонгогчдынхоо итгэл, найдварыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Шийдвэр гаргахынхаа өмнө сонгогчидтойгоо ярилцаж, ахмадуудаа сонсч зөвлөлдсөн. Шийдвэр гаргасныхаа дараа ч гэсэн тойрогтоо очиж тэдэнтэйгээ уулзаж, ярилцсан. Олон хүн дэмжиж байгаа. “Бид олон сонгуулийг өнгөрүүлсэн, амьдрал улам доройтлоо, сайжрах хандлага гарахг үй байна. Монгол оронд улс төрийн шинэ уур амьсгал оруулахгүй бол хоёр нам нийлээд парламентад хяналтгүй, дөрөв дэх засаглал үндсэндээ олигархиудын гарт орчихсон, ийм байдлаар цааш явахг үй нь” гэж сонгогчид ч хэлж байгаа, иргэд ч байр, сууриа бидэнд ирүүлсээр байна.

-Аливаа шүүмжлэл хэлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байгаа хүмүүсийн ард нь хэн байна гэсэн хардлага байнга дагадаг. Таны ард хэн нэгэн байна уу?

-Манай сэтгүүлчид их асуух юм, дуртай асуулт нь болчихжээ дээ. Үнэхээр манай нийгэм ямар арчааг үй, ялзарч доройтсон бэ гэдгийн нэг жишээ наад асуулт чинь байгаа юм. Ард түмнээс мандат авч УИХ-д орж ирчихээд хувийнхаа эрх ашгийн төлөө ажилладаг, эсвэл хэн нэгний далбаан дор, ивээлд нь багтаж явна гэдэг байж боломгүй. Үнэхээр ардчилал хөгжөөд байгаа юм бол ийм байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм байгаа бол манай улс төр ялзарчихсаны илрэл. Би сонгогчдынхоо төлөө, тэднийг болоод өөрийгөө хуурч мэхлэхгүйн төлөө шийдвэр гаргаад ажиллаж байгаа.

-Намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх талаар салхи ч гараагүй байхад, та “Манай нам үгээр тоглож байна” гэж өдөр тутмын сонинд ярьсан байсан. Тухайн үеэс л хэлбэр хөөлөө гэсэн шүүмжлэлийг өрнүүлсэн хэрэг үү?

-Би намын нэр, үзэл баримтлал солихыг анхнаас нь эсэргүүцсэн. Эсэргүүцэхээс өөр арга байхгүй. Бид хэлбэр хөөдөг явдлаа болих хэрэгтэй. Өнөөдөр манайд үгээр тоглодог хүн олон бий. Энэ байдал газар авч байна.Анх Тавантолгойн нүүрсний ордын лицензийг Засгийн газар 100 хувь төрийн мэдэлд авлаа гээд л зарласан. Үүнд ард түмэн баярласан уу, баярласан. Дараа нь “Нэгэн зууны дөрөв дэх үсрэлт боллоо” гэж С.Баяр дарга хэлсэн. Гэтэл тэр үсрэлтээ хийж чадсангүй. “Таван төгөлдөршил” гээд зарласан. Түүнийгээ бас л хийгээг үй. Ашигт малтмалын баялгийг ашиглахгүй байгаагаас бид өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гээд яаравчлуулсан. Мөн ашигт малтмалын орд буюу газрын доорх баялаг бол баялаг биш ээ, үнэ цэнэгүй юм. Гаргаад ирсний дараа л баялагт тооцогдож үнэлэгддэг гэсэн. Дараа нь стандарт бус гэдэг томъёоллыг гаргаж ирсэн. Өнөөдөр уугуул нэрээ сэргээж байна гээд л үгээр тоглоод байгаа байхгүй юу. Энэ хэнд хэрэгтэй юм бэ. Ингэж худлаа ярьж, ард түмнээ хууран мэхэлж байдгаа болих хэрэгтэй. Би үүнийг удаа дараа хэлж байсан. Тиймээс намын нэр, үзэл баримтлал өөрчлөхийг анхнаас нь эсэргүүцсэн. Нэр, үзэл баримтлал ярьж МАХН-ыг устгаж байгаагийн эсрэг тэмцэнэ.

-Тэмцэнэ гэж байгаагаас үзэхэд 2012 оны сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулж, оролцоно гэж ойлгогдож байна?

-Ард түмний амьдралыг яавал сайжруулах вэ гэж бид тэмцэж байгаа. Түү- нийхээ төлөө тууштай явна.

-Гаднаас нь харахад нэг “Х” үсэг хасч байгаа мэт боловч, хувьсгалт гэдэг үгээс татгалзах бодит шалтгаан юу байсан юм бол?

-Ажил хийхгүй, хэлбэр хөөж, ард түмнээ төө- рөгдүүлж байна. Ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулж, үе үе үгээр тоглодог, үзэл баримтлал, нэр, хэлбэрээ өөрчилж өдөр хоногийг аргацааж байгаа юм.

-С.Баяр даргын үед та “С.Баярын үед манай нам байргүй, архивгүй боллоо” гэж хэвлэлээр ярьсан. Долдугаар сарын 1-ний үйл явдлын үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Хоёр намын хариуцлагатай хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар ямар байр, суурьтай байна?

-Намын байр галдсан, намын архивыг шатаасан, таван хүний амь нас сүйдсэн, МАХН-ын нэрийг устгасан нь зүгээр нэг тохиолдол гэж үү. Тохиолдол гэвэл дэндүү олон тохиолдол биш үү. Эсвэл үүнийг хувь тавилан гэж үзэх ёстой юм уу. Эсвэл урьдаас зохион байгуулсан үйлдэл үү. Хэрэв тэгж үзвэл үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ гээд асуулт гарч таарна аа даа, тийм биз.

-Та түрүүн хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар сахилга, хариуцлагын асуудал алга болсон гэж хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар хамтарсан Засгийн газраас гар гэж хөөх байтугай гаргаад шидсэн ч тоосоо гөвөөд буцаж орно гэж олон хүн ярьж байна лээ. Энэ талаар ямар бодолтой байна? -АН-ын хурлыг телевизийн шууд нэвтрүүлгээр харсан. АН гэдэг нэртэй л болохоос МАН-ын хуралтай адил сценариар явагдаж байна лээ. Хамтарсан засгийн газраас хөөсөн ч гарахгүй тухай ярьцгаагаад, гишүүд нь мөнгө, төгрөг авч өгөлцсөн асуудлаар хэрэлдээд л. МАН-ын хурал, АН-ын хурал ялгааг үй адил юм билээ. Улс төр цаашаа гарцгүй болчихож гэдэг нь тод харагдаж байна. Уг нь ард түмэн АНыг цөөнх болж, парламентад хяналт тогтоо гэж мандат өгсөн. Гэтэл тэр итгэлийг нь хөсөрдүүлж, парламентад хяналт тавих үүргээс татгалзахад санал нэгдэж байгаа нь Монголын улс төрд хоёр том нам гэдэг нэртэй жүжиг тоглодог олигархийн бүлэглэлийн тогтолцоо байна гэдгийг нотлож байна.

-Намынхаа Их, Бага хурлын талаар ямар бодол тээж үлдэв?

-Өмнө нь би намынхаа их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, хоёр ч удаа оролцсон. Энэ удаагийнх шиг урдьчилж дэглэсэн, анхан шатныхаа дуу хоолойг бага сонссон, хоёр их хурлын хооронд хийсэн ажлын тайлан, сонгуулийн дүнг ярихгүй байсан их хурлыг үзээгүй. Энэ хурал зөвхөн нэр солих, үзэл баримтлал, бэлгэ тэмдэг өөрчлөх төдий зүйлд зориулсан их хурал гэдэг нь хурлын үйл явцаас тодорхой харагдсан. Хэт их баяр ёслолын байдалтай, ажил хэрэгч уур амьсгал бага байсан. Тиймээс хурал дээр бодитой, ажил хэрэгч шүүмжлэл гарааг үй, 26 дугаар их хурал МАХН-ын түүхэнд байгааг үй, хамгийн сул хурал гэж хэлэх байна. МАХНын 25 дугаар их хурлаас гаргасан шинэчлэлийн олон чухал тогтоол, шийдвэр үүдийг дүгнэх байтугай, тэр талаар огт яриагүй.

-Манай нам олигархийн гарт орсон гэж та онцоллоо. Ямар үндэслэлээр ингэж тодорхойлж байгаагаа тодруулахгүй юу?

-Манай нам олигархийн нам болсныг нотолж байгаа нэг зүйл бол 25 дугаар их хурлын зургадугаар тогтоолын 7-д “Монголд буй болсон нам, улс төр, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах, утсгаж үгүй болгох чиглэлээр тууштай ажиллана” гэсэн байгаа. Энэ заалтууд үндсэндээ хэрэгжээгүйгээр барахгүй, тэр чигтээ алга болчихож байгаа юм. Харин ч энэ заалтыг эсрэгээр нь хэрэгжүүлж, бизнес, эдийн засаг, улс төрийн бүлэглэл олигархиуд МАХН-ыг тэр чигт нь эзлээд авчихсаныг саяын их хурлын жишээ, баримтуудаас харж болохоор байна.

-Энэ хэвээр цааш явбал улс орны хөгжил, ард түмний амьдрал ямар байдалд хүрэх бол?

-Нэгэнт олигархийн тогтолцоонд шилжчихсэн улс оронд ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрдэг. Ийм жишээг Африк, Латин Америкийн орнуудаас харж болно. Өнөөдөр Монгол Улсад гадаадын улс орнууд аюул занал учруулаад байгаа юм үндсэндээ алга байна. Хамгийн том дайсан хаана байна гэвэл дотооддоо төр, засгийн эрхийг авч, хяналтаа тогтоохыг санаархсан олигархиуд. Олигархи болон диктатурууд хэзээ ч сайн хувь тавилангаар дууссан түүх хүн төрөлхтний түүхэнд байдаггүй. Бас олигархи, диктатурын тогтолцоо тэнгэрээс буугаад ирчихсэн юм биш ээ.Бидний хажууд амьдарч байгаа буруу хүмүүс олон хүний сайн сайхны төлөө бүтээгдсэн эрх мэдлийг зөвхөн өөрсдийн өчүүхэн амьдралын төлөө захиран зарцуулснаас үүсдэг шүү дээ. Олигархиудад анхааруулж хэлэх нэг зүйл бол үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хулгай хийж дээрэмдэхээ зогсоох нь таны үе үеийн амьдралд тань хэрэгтэй. Ард түмэн хэзээд ялдаг.


URL:

Сэтгэгдэл бичих