“МАН-д хуулийн дагуу 11 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон”

afd5c79f06ab532eoriginalАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ын байр болох “Тусгаар тогтнол”-ын ордныг барихад улсын төсвөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх ёстой” хэмээн мэдэгдэл хийсэн.  Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа. 

 

-АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарын мэдэгдэлд та ямар тайлбар өгөх вэ?

 

-АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ын байранд улсын төсвөөс өгсөн 11 тэрбум төгрөгийг эргүүлж төлүүлэх, цаашлаад улс төрийн үйл ажиллагаа явуулахыг зогсооно гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ.  Тиймээс энэ талаарх үнэн бодит мэдээллийг өгье гэж бодлоо.  2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдсон.  Тэрбээр сонгогдсныхоо дараа долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт оролцсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн тухай хуулийг санаачилсан.  Энэ хууль 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр батлагдсан.  Мөн үймээний үеэр хохирч үлдсэн аж ахуйн нэгж, иргэдийн хохирлыг хэрхэх асуудал хөндөгдсөн. Ингээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тал талаас ярилцаад үймээнээр эд хөрөнгөөр  хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахаар болсон.  Тэгээд 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр Хохирогчид нөхөн олговор олгох тухай хуулийг баталсан.  Үүний дагуу Хохирогчид нөхөн олговор олгох журам батлах тухай Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан.  Ингээд тухайн онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс 216- дугаар тоот шийдвэр гарч хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон.  Шүүх хохирлын хэмжээг тогтоолгохын өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн байдаг. Тэгэхээр Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн үеийн Сангийн сайд, АН-ын гишүүн С.Баярцогт 11 тэрбум төгрөгийг МАН-д гаргаж өгсөн байдаг. Тиймээс МАН ганцаараа улсын төсвөөс мөнгө авсан зүйл байхгүй. Хууль батлагдах, Засгийн газрын тогтоол гарахад бүгдэд нь АН оролцсон.

 

-МАН-ыг  “Тусгаар тогтнол”-ын ордноо түрээслэдэг нь зүй ёсны хэрэг биш гэж шүүмжилж байна лээ?

 

-Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн 16.1-д “Аливаа улс төрийн нам хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байна” гэж заасан байдаг.  Мөн 16.2.6-д “Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулсан орлогоо тухайн улс төрийн нам үйл ажиллагаандаа зарцуулах эрхтэй” гэж заасан байгаа.  Тиймээс МАН өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулж байна.  Тэгэхээр энэ бол АН-ын гишүүд дэмжигчдийн хувьд шинээр ярьж, гайхаад байх зүйл огтхон ч биш.  Үүнийг бид цэвэр улс төрийн зохион байгуулалтай хийсэн мэдэгдэл гэж харж байгаа.  Нэг зүйлийг хэлэхэд Т.Хасбаатар гэдэг хүний ярьснаар Монгол Улсын төрийн хууль, Засгийн газрын тогтоол үгүйсгэддэг асуудал биш.

 

-Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ.  МАН ямар байр суурь, зарчим баримталж байна вэ?

 

-МАН Сонгуулийн хууль 76 жижиг можаритар байх ёстой гэдэг зарчмын байр суурьд хүрсэн.  Үүнийг бүлгийн даргын мэдэгдэлд тодорхой хэлсэн.  Харин хоёр намын хамтын ойлголцлын хүрээнд ирэх долдугаар сард Сонгуулийн тухай хуулийг батлана гэж зөвшилцсөн.

 

-Можаритар тогтолцоо нь жижиг намуудын боломжийг хязгаарлана гэж зарим улс төрчид шүүмжлэлтэй хандаж байгаа билээ?

 

-Манай намын гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймгийг хоёр удаа тойрсон. Сая оны өмнөхөн гурван аймгийн бүх суманд ажилласан.  Иргэд намын жагсаалтаар гарч ирдэг байдлыг хамгийн их шүүмжилж байна.  Аливаа улс төрийн нам иргэд сонгогчдынхоо хүсэл сонирхол, дуу хоолойг илэрхийлэх хэрэгтэй. Тэр үүднээс МАН иргэд сонгогчдынхоо хүсэлтийн дагуу 76 жижиг можаритар гэдэг саналыг оруулж байгаа юм.

 

Д.Анар

1 001 5 001 4 001 3 001 2 001


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 12 March 2015

Таны зөв Бүх зүйл хуулийн дагуу 1. Та оролцоогүй сонгуулийн булхайн төлөө 5 залууг алсан нь зөв 2. Олон хүн хомголон баривчиллаж , комоор нь шүүж ялласан нь зөв 3. Үзэл бодол ,эрхээ коммун журамд нухуулахад өмгөөлөөд босох лидергүй АН -н зөв Ер нь бүгд зөв тэр хэдэн лам нарыг хэн лам бол гэсэн юм НАХН байхад бүгдийг буудах хэрэгтэй байсанг та маш зөв хэлж байсан Гэхдээ өрөөндөө суухдаа хэний булшин дээр сууж байгаагаа хаяа ухаарвал НАМ -д хэрэгтэй Ямарч үнээр хамаагүй өмчинд хүрч болох ч өмчнөөс илүү үнэтэй зүйлс байдаг гэдгийн өрөөндөө орох гарахдаа бодож байвал Монголын хөгжилийг тодорхойлцох улс төрийн намын е.н.б хувьд хэрэгтэй зүйл шүү

Сэтгэгдэл бичих