Энергийн вампирыг хэрхэн таниж өөрийгөө хамгаалах вэ?
Зарим хүмүүс сөрөг муу энергийг ялгаруулж байдаг, зарим хүмүүс эерэг гое энерги ялгаруулж байдаг билээ.
Эерэг энергитэй хүмүүс
Хажууд нь байхад тайван, ямар нэгэн гое мэдрэмж төрүүлж байдаг, тийм хүмүүсийн хажууд айх аюулгүй муу юмнаас хамгаалагддсан мэт байдаг, цаанаасаа л гэрэл цацруулж байдаг, таны энерги өсөж байдаг. Ийм хүмүүстэй аль болох ойр байх.
Сөрөг муу энергитэй хүмүүс – Та тайван бус, нэг л доошоо орсон мэт, айдастай болсон мэт, муу мэдрэмж төрөх мэт, таны бие эвгүйрэх, өөртөө итгэлгүй болох, аль болох хурдан энэ хүнээс холдож явахыг хүсэх.
Энгийн нэг хүн бүр мэддэг жишээ авья л даа. Хүн жоохон хүүхэд байхдаа илүү мэдрэмтгий байдаг байна. Жоохон хүүхэд эсвэл тэр байтугай нохой хүний энергийг сайн мэдэрдэг байна. Хүүхэд энерги сайтай хүн дээр очиход уйлдаггүй ч юмуу нэг тийм зүйл та ажиглаж байсан уу? Нохой гэхэд л муу энергитэй хүн рүү хуцаж эвгүйрэх, сайн энергитэй хүн рүү сүүлээ хөдөлгөөд л эрхлэх гээд л ирдэг. Ийм зүйлийг та ажиглаж байсан уу? Та өөрийг чинь баяр баясгалантай байлгадаг хүмүүстэй үргэлж ойр бай.
Хүний зовлонг сонсоод тэрэнд та тэр хүнийг өрөвдөж, тэр хүний оронд орсон мэт сэтгэл төрж та айдаст автаж, сэтгэл санаа чинь дагаж хэцүү болдог уу? Хэт мэдрэмтгий хүмүүс байдаг, өөр дээрээ тусгаж авч тэрэнд нь хамт шаналж зовдог хүмүүс байдаг. Хэрвээ найз тань сэтгэл санаагаар унасан эсвэл өвдсөн байхад тэр нь танд дамжуулагдаж таны бие өвдсөн мэт болдог уу? Зарим хүмүүс олон цаг дэлгүүр хэсэж түүнээсээ энерги гое мэдрэмж авдаг бол, зарим хүмүүс олон хүний хөлийн газраар яваад ядраад хүч нь суларсан мэт, тайван бус мэдрэмж төрдөг болдог тийм ч зүйл байдаг. Энергийн дутагдлаас олон хүн зовж шаналдаг, өвддөг.
Та ямар тохиолдолд энергиээ алддагаа энэхүү номыг уншсанаар мэдэх болно. Би энэхүү энергийн тухай “Эерэг энерги” хэмээх нэртэй Джудит Орлофф гэдэг америкийн судлаач эрдэмтний номноос бичиж сууна. Би энэ номыг уншсанаар сэтгэл санаагаар унасан ч ямар ч хэцүү юм тулгарсан, яаж энэ бүхнээс бага энерги алдаж байхыг жоохон ч гэсэн мэддэг болсон. Энергийн тэнцвэр гэж юу болохыг , өөрийгөө хэрхэн эерэг энергиэр цэнэглэх тухай мэддэг болсон.
Мин, Секунд тутам л хүмүүс хоорондоо энергийг өгж авалцаж байдаг. Зарим нь сайхан энерги өгч хамт байхад үргэлж гое мэдрэмж төрж сэтгэл өөдрөг болж байдаг, зарим нь муу энерги өгч хажуд нь байхад бие хүйтэн оргиж сэтгэл таагуй болдог, зарим нь бүр энергийг сорж байдаг.
***Интуитивный эмпат – гэдэг нь аливаа юмыг их ойрхон хүлээж авдаг, гомдомтгой, сэтгэлээр унамтгай, мэдрэмтгий, юманд санаа зовомтгой хүнийг хэлнэ. Нэг юм бодчоол санаа нь зовоод өөрийгөө зовоодог улс байдаг. Ийм хүмүүс нь үргэлж энергиээр дутаж байдаг. Та интуитивный эмпат уу? Дараах тестэнд хариулаарай.
• Таныг хэт мэдрэмтгий, гомдомтгой гэдэг үү
• Таны найзад эсвэл танилд чинь ямар нэгэн юм тохиолдоход та өөрт тохиолдсон мэт хүнд хүлээж авж мэдэрдэг үү? Өөрт болсон мэт хүлээж авахгүйгээр та найздаа яаж туслах вэ?
Та олон хөлийн газраас зугтдаг уу танд төвөгтэй санагддаг уу?
Та дүүрчихсэн лифт, метронд болон онгоцонд явж байхад сэтгэл чинь догдолж эвгүйрхэдэг үү
Дуу чимээнд, ямар нэгэн үнэрт, чанга ярианд та мэтрэмтгий юү?
Хэрвээ ТВ-ээр ямар нэг муу мэдээ гарах тохиолдолд та энергиэ алддаг уу?
Та ганцаараа байхдаа илүү тайван байдаг уу?
Хамгийн гол та юунаас энергиэ алддагаа мэддэг байх хэрэгтэй. Энергийн вампир гэж байдаг, энэ нь хүний энергийг сорж байдаг. Вампир гэдэг үгийг зөв ойлгоорой угаасаа л энэ номон дээр тэгж бичигдсэн байгаа учир тэр үгээр нь орчууллаа/нөгөө аймаар вампир биш шүү хехехе/ хүний энергийг барж байдаг хүмүүсийг хэлдийн байна. Интуитивный эмпат хүмүүс нь энергийн вампиранд хурдан өртөж энергиэ алдахдаа амархан байдаг байна.
Энергийн вампир – Энергийн вампир хүнтэй хэдхэн мин уулзахад таны энергийг сорж таны бие эвгүйрхэж , харин нөгөө хүн улам их хүч авжбайдаг. Вампирууд нь таны хөрш, хамт ажилдаг хүн, ямар ч хүн байж болно. Тэр байтугай хүүхэд чинь нөхөр чинь гэр бүлийн чинь хэн нэгэн ч байж болно /гэхдээ ойр дотныхон бол өөрснөө мэдэхгүйгээр, хүсэхгүйгээр ойр дотныхоо хүний энергийг авж байдаг/ тэвчээрийг барагдуулж уурыг чинь хүргэж бухимдуулж байна гэдэг чинь таны энергийг авч байна л гэсэн үг. Хамгийн гол нь та юунаас энергиэ алддагаа мэддэг байх хэрэгтэй. Эхнэр нөхөр 2-ыг авч үзье л дээ. Эхнэр нь аймаар үглээ юм байна л даа . Тэгээл нөхрийх нь хийж байгаа юм ерөөсөө таалагддаггүй тэгээл дандаа үглэж яншиж байдаг, нөхөрт нь мэдээж ямар байх нь ойлгомжтой. Тэр үглэж яншихаас нь залхаж, ядарж гарж явмаар санагдаж, бүр цаашлаад архи уумаар санагдаж байдаг байна. Мөн хүн уурлуулж гомдоож байж кайф авдаг хүмүүс байдаг шдэ тэр хүмүүс чинь бас нэг төрлийн энергийн вампирууд. Сөрөг энерги нь энергийн вампируудаас гардаг /энергийн вампирын тухай дараа нь дэлгэрэнгүй бичнэ/.
Юунаас ч болж ядраад байгаага мэдэхгүй эмнэлгээр яваад ямар ч тайлбар авахааргүй таны юү нь ч мэдэгдэгүй өвдөөд ч юм уу, эсвэл сульддаг уу? Дараах асуултанд хариулаарай
“”Ярианд хэн нэгэн хүн оролцсоноор танд төвөгтэй санагдаж цээжин дээр чинь юм дараад байгаа мэт болдог уу
–Хэн нэгэн хүнтэй уулзаж ярьсны дараагаар та өлсөж байгаа ч юм шиг юм идмээр болдог уу
–Утсаар хэн нэгэтэй ярьсны дараа та нойр чинь хүрж эвшээлгэж унтмаар санагддаг уу
–Ямар нэгэн үдэшлэг дээр ч юмуу хаа нэгэн газар зочдоос тань лээр ирж ярьсны дараагаар та ядарсан мэт болж, толгой өвдөх, эсвэл дотор чинь муухайрдаг уу
–Та олон нийтийн газар, эсвэл хоол идэж суухдаа, ажлын хурал цуглаанаас ч юм уу та энергиэ алддаг уу
–Хэн нэгэнтэй ярьж харьцсанаар таныг занахийлээд байгаа мэт, шүүмжлээд байгаа мэт, танд айдас мэдрэгддэг үү
–Хүн ер нь яагаад, юунаас, хэнээс, хаанаас болж бие сульдаж ядарж энергиэ алддагаа анхаарж байх хэрэгтэй. Та хэрвээ үүнийгээ мэддэг болвол энергийн вампирын идэш болж өртөхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.
Энергийн вампирын золиос нь ихэвчлэн ямар хүмүүс болдог вэ гэхээр
Нойр дутуу Буруу хооллолт Бие хүчний дасгал дутагдсан Ажлын ачаалалтай Стресстэй Өвчтэй Хэт их ядарсан
Интуитивный эмпат -сэтгэлээр унамтгай гэх мэт хүмүүс маш хурдан өрттөг байна.
Уйламхай эгч – Уулзах болгонд л амар нэг юмны талаар гомдоллож байдаг,өөрийгөө үргэлж л золиос мэтээр үзэж, өөрийг нь анхааралтай сонсдог хүнийг биширдэг.Дэлхий ертөнц тэр чигээрээ тэрний эсрэг байгаа мэт, өөрийнх нь азгүй байдалд буруутай гэж боддог. Та тийм хүнд зөвлөгөө өгөхөд “Тийм л дээ…. гэхдээ” гээд л өөрийнхөөрөө зүтгэнэ. Өчүүхэн жижиг юмыг ч том болгож тэрийгээ байн байн давтаж, нөгөө хүндээ нөлөөлтөл байдаг. Үүний үр дүнд та түүний байнгын нэг л юмаа давтаж байгаа гомдоллож байгаа юмыг нь хэдэн цагаар сонсох шаардлагатай болно. Тэр бүхний эцэст та бүр ядраад нөгөө Уйламхай эгч чинь шинээр төрсөн мэт болж эрч хүчээр дүүрж эхлэнэ. Джуди Орлофф-ын нэгэн үйлчлүүлэгчид тийм зүйл тохиолдож л дээ. 3 жоохон охинтой Дениз бүсгүй хүүхэд асрагч авснаар яг ийм вампиртай таарж л дээ. Анхандаа уйламхай эгч бурханы авралаар олдсон хүн мэт л байж. Тэгээд ажилдаа орсны дараагаар шөний аймшигт зүүд болон хувиржээ. Хүүхэд асрагч байнга л манай найз залуу намайг хуураад байна, ээж маань намайг ингээд байна, найз нөхөд нүүрээ бууруулаад байна гээд л зогсоо зайгуй гомдоллодог байж. Үүний үр дүнд хөөрхий Дениз бүр гарж чадхааргүй хэцүү байдалд орж л дээ, ажил гэр үр хүүхэд гээд л юугаа ч амжихгуй байгаа мэт .Уг нь бол хүүхэд асрагч авснаар ажил нь хөнгөрөх естой байтал, Дениз улам л ядраад байсан байна. Хүүхэд асрагчдаа юү гэж ч зөвлөөд юү гэж ч хэлээд нэмэр болохгуй байжээ. Сарын дараа гэрийн үйлчлэгчээ ажлаас халахаас өөр арга Дениз-д байсангуй.
2-р төрлийн энергийн вампир
Буруутгагч – Ямар нэгэн зүйл бүтэхгүй байлаа гэхэд буруутгагч таныг өөрөө буруутай мэт бодоход үргэлж хүргэж байдаг. Буруутгагч бол үргэлж “Хэрэв чи байгаагүй бол бид ийм байдалд орохгуй байх байсан”, “Архинд орсонд минь чи буруутай” гэх мэт үргэлж бусад хүмүүсийг буруутгаж байдаг хүмүүс энэ төрлийн вампирд орно. Тийм хүнтэй уулзсаны дараагаар та өөрийгөө буруутай мэт бодож байдаг. Джудди-ийн бас нэгэн үйлчлүүлэгч Холли-н хадам аав нь үргэлж хүн буруутгах дуртай байжээ. Нас нь явах тусам тэр нь улам л ихсээд байж. Холли-ийн гэр бүлийг галзууруулах шахжээ. Яг хажуугийх нь хаалганд амьдардаг юм байна л даа. 7 хоногтоо 2-3 удаа оройн хоолон дээр орж ирдэг юм байна. Тэгээл тахиа чинь дэндүү шарагдчихаж, энэ буйдан чинь миний өвчтэй нуруунд дэндүү хатуу юм,юм бүхнийг л ийм байна тийм байна гээд л буруутгадаг байж. Нэг шөнө Холли маш муухай зүүд зүүдэлж сэрсэн байна “эмнэлэгт бөөрний дутгадалд орчихсон хэвтэж байна”гэж тэгээд өглөө нь бодохдоо ер нь хадам аав нь түүний хамаг тэвчээрийг нь барж байгааг ойлгожээ. Холлигийн хүүхдүүд хүртэл өвөөтэйгээ үлдэх дургуй байдаг байжээ. Тэгээд нэг өдөр хадам аавдаа та биднийг үргэлж буруутгаж байдаг чинь бидэнд хэцүү байна гэж тайлбарлан хэлсэн нь арай л зөөлрүүлжээ. Гэхдээ л хангалттай байгаагүй байна.
3-р төрлийн энергийн вампир
Жүжгийн хатан хаан – ийм хүмүүс нь нээх сүртэй юм биш байхад л жинхэнэ гамшиг болгодог хүмүүс байдаг. Ямар гэж хэлэхийн аргагуй хүн, заримдаа хамгийн сайн хүн мэт санагдаж нэг бол хамгийн муу аймшгийн хүн болон хувирдаг. Нэг кризисээс нөгөө кризис руу нисж байдаг хүн. Үүссэн байдлаас энерги авж байдаг. Хэрвээ та хэн нэгэн хүнийг жүжигчин хатан хаан гэж гадарлаж байгаа бол дараах тестийг туршаарай
–Тэрээр үргэлж тэгдэггүй биз “Ээ бурхан минь хоое юу болсон гээч, чи лав таахгуйе ” ……гээд л
–Хэрвээ биен дээр нь ч юмуу нүүрэн дээр нь хүрэн толбо үүслээ гэхэд тэрээр би үхэх өвчин туссан байна гэдэгтээ итгэлтэй
байдаг
–Найз залуутайгаа эсвэл бүсгүйтэйгээ үргэлж муудалцаж тэгээл сайнддаг
–Нөхөр нь эсвэл эхнэр нь томилолтоор явсан байхдаа ярихаа мартсан бол шууд л араар нь тавьсан гэж гүтгэдэг
–Хэдэн удаа л өөр лүү нь утас андуурж залгахад л тэрээр цагдаагийн газар руу утасдаж сүр бадруулж надруу хүн утсаар байнга сүрдүүлээд байна гэх ч юм уу
–Хэрвээ дарга нь түүнийг магтахгуй л бол тэрээр хүмүүст намайг халах гэж байна гэж шивнэдэг
–Жүжигчин хатан хааны арга заль, сүр бадруулалт жүжиглэлт хүнийг бүүр хэцүү байдалд оруулдаг
Джуди-ийн бас нэгэн үйлчлүүлэгч Грэгэд тийм хамтран ажиллагчтай болжээ. Ажлаа тараад л бүр ядраад л туйлдаад л. Тэр хамтран ажиллагчтайгаа нэгэн компьютерийн төсөл дээр ажилладаг байж л дээ. Хамтран ажиллагчид нь өдөр бүр заавал ямар нэгэн юм /жүжиг/ тохиолддог байжээ. Грэг бүр цөхрөнгөө баржээ. Нэг өдөр хамтран ажиллагч нь хордлого аваад өөрийнх нь хэлснээр золтой л үхчихээгүйн байна. Тэгээл ажилдаа хоцорсон ч ямар нэгэн жүжиг ийм ч юм болоод тийм ч юм болоод гээд л үргэлжлээстэй. Хамтран ажиллагч нь гараад явсны дараагаар ойлгомжгүйгээр л Грэгийн бие суларж ядарж байгааг мэдэрдэг байна. Грэг ойлгон тэрийг нь тоохоо больж хамтран ажиллагчдаа хэлдэг болжээ “Чи бид 2-т ажил л чухал байна, чи хоцрохгуй байвал сайн байна, чамд тохиолдож байгаа энэ эвгүй хэцүү тохиолдлуудад чинь би харамсаж байна гэхдээ ажил 1-р байранд байх естой шүү гэж хэлдэг болжээ”
4-р төрлийн энергийн вампир
Чалчаа – ам нь хаагддаггүй энэ сонирхолтой хүнд бол таны сэтгэл таны бодол огтхон ч хамаагүй. Өөрийнхөө яриаг л сонсохыг хүснэ. Тэрэнд өөрийнх нь яриа, өөрийнх шоглоом, өөрийнх нь бодол л хамаатай. Өөрийхөөрөө хүмүүсийг байлгах дуртай, өөрийгөө л хайрладаг. Ямар нэгэн үдэшлэг дээр тань дээр нэгэн чалчаа хүн аманд чинь орох шахаад л хажууд чинь яриаад зогсоод баяа гэж бодое л доо. Та алхам холдоход тань руу нэг алхам ойртоод л. Та үүнд нээх ач холбогдол өгөхгүй 2 дахь кофегоо уунгаа таны ядралт стрессээс эсвэл дутуу нойртойгоос болж байна гэж бодож болно. Гэтэл энэ чинь энэ төрлийн вампираас болж байгаа хэрэг
5- р төрлийн энергийн вампир
Харахал аятайхан ярилцагч – Энэ төрлийнх зүгээр хүмүүсээс ямар ч шинжээрээ алгарахын аргагуй. Хүнд таатай мэдрэмж төрүүлж, их сайн хүний дүрийг эсгэж чаддаг. Энэ хүнтэй уулзаж ярилцахад танд сонирхолтой байдаг. Гэхдээ л хэдэн минут ярилцаад таны энерги сулраад байдаг.
6-р төрлийн энергийн вампир
Цус сорогч мэт энергийн вампир – Муу санаатай, өшөө авагч мэт, хүний энергийг сайн авдаг хүмүүс. Атаархуу, өрсөлдөгч мэт өөртөө итгэлгүй, таны амьдралын баяр баясгаланг нэг л үгээр алдаг хүмүүс. Жишээ шал худлаагаар “Хонгор минь буурал үс гое биш шүү”, “Чи түүнийг март, чамдээр тэр ирэхгүй ээ”,”Битгий инээд хүргээд бай энэ ажил чамд тохирох ажил биш” гэх мэт…
Джодди-гийн нэгэн үйлчлүүлэгч Джесси ийм төрлийн энергийн вампиртай нэгэн үдэшлэг дээр тааралджээ /энэ үдэшлэг нь нэгэн найз бүсгүйнх нь жирэмсэн болсон баяр байлаа/. Бүх юм сайхан үргэлжилж байсан чинь Роз орж ирээд л бүх юм нурсан /Роз жирэмсэн бүсгүйн нэг анги/ Розын өмссөн цамц нь бөөн толботой байжээ харин өөрөөс нь нил архи тамхи үнэртэж байж. Яг бэлэг сэлт өгцгөөж байх үед Роз босоод л “Би хэзээ ч жирэмсэн болохгуй, би бүдүүн өгзгөнд дургуй” гэж чангаас чанга хэлжээ. Бөөн баяр баясгалантай байсан хүмүүс бүгд сонин болцгоочижээ. Розын энэхүү хэлсэн үнээс л тэрхүү үдэшлэгийн энергийг навс унагаажээ.
Ерөнхийдөө төрөл төрлийн энергийн вампируудын тухай орууллаа, дараагийн үргэлжлэлд, яаж эдгээр хүний энергийг авч байдаг хүмүүсээс өөрсдийгөө хамгаалж, энергиэ алдахгуй байх тухай оруулна. Хүн энергиээ алдсанаар бие өвдөж сульдаж, сэтгэл санаагаар унаж, өөдрөг биш болдог, тийм учраас уншигч танд мэдэхэд илүүдэхгүй боловуу гэж энэхүү номноос оруулж байна.
URL: