Д.Арвин хууль бусаар цуглуулсан 680 гаруй сая төгрөгөө төлөхгүй гэж үү
Сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдынхаа эрх ашгийн төлөө тухайн орон сууцуудын ая тухтай байдлыг л хангах үүрэгтэй. Уг байгууллагыг үүсгэн байгуулахдаа оршин суугчдын төлөөллийн хурлаар нэр дэвшүүлэн удирдах бүрэлдэхүүнийг нь сонгодог. Өөрөөр хэлбэл, олон нийтийн байгууллага юм. Гэвч нэлээд газруудад сууц өмчлөгчдийн холбоо нь үүргээ тааруухан биелүүлж байгаа аж. Энэ тухай гомдол тасрахгүй байна. Ажил анхил муутай сууц өмчлөгчдийн холбоодын дээд талд бас Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэх олон нийтийн байгууллага олон жилийн турш хэрүүлийн бай болсоор байгаа юм. Энэ байгууллагыг 2012 оны сонгуулийн дараагаар УИХ-ын гишүүн Д.Арвин толгойлох болсон. Харин Д.Арвинг ажлаа аваад удаагүй байтал Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэдэг энэ байгууллагыг хууль бус гэж үзээд татан буулгахыг шаардаж эхэлсэн юм. Хууль бус гэдгийг нь шүүхээс бас тогтоогоод өгчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр одоо ийм байгууллага байхгүй болсон байх учиртай аж. Гэвч Д.Арвин нь шүүхийн шийдвэрийг бас үл тоож яваа юм байна. Тэрбээр, саяхан ШӨХТГ-ын шинэхэн дарга руу “Хэн нь үлдэхээ үзнэ” гэсэн утгатай үг чулуудаж томорчээ. Хуулиар бол сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл хэмээх тэрхүү хууль бус байгууллага нь хууль бусаар цуглуулсан 680 гаруй сая төгрөгөө улсад тушаах болоод байгаа юм. Тэгвэл Д.Арвин хууль бусаар цуглуулсан 680 гаруй сая төгрөгөө төлөхгүй гэж үү.
шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bi dornod aimgiininh Arwin ghishvvn gishvvnj gejdee ene awgai ailaas awsan ymaa butsaaj ugduggvi ym bilee
manaid heregtei l baina mergejiliin hynaltiin darga bayrhvv dagagj turuu nar ene awgaid heregtei baina geed awsan