“Энэтхэгийн охин” кинонд хориг тавихыг хүсэв

Энэтхэгийн телевизийн хөтлөгч, жүжигчин Лесли Удвины санаачлагаар “ВВС” агентлагийн бүтээл “Энэтхэгийн охин” гэх баримтат кино өчигдөр Нью Йорк хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон билээ. 2013 оны эхээр бүлэг залууст хүчиндүүлж, харамсалтайгаар амиа алдсан 23 настай бүсгүйн түүхээс сэдэвлэн бүтээгдсэн киног Энэтхэгийн Засгийн газар хориглоод буй юм. Баримтат кинонд бүсгүйн аминд хүрсэн этгээдүүдийн нэгнийнх нь ярилцлага багтснаас болж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дургүйцлээ илэрхийлсэн билээ. Энэтхэгийн Засгийн газрын хоригийг үл тоон нээлтээ хийсэн баримтат киног олон нийтэд хүргэхгүй байхад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг туслалцаа үзүүлэхийг Моди хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Ариун ёсноос гадуур энэхүү кинонд хориг тавихыг хүсье” гэж хэлжээ.

231-600x360

1Баримтат киног Энэтхэгт гаргахыг хориглосноос болж хохирогч бүсгүйн гэр бүлээр удирдуулсан олон мянган иргэн Шинэ Дели хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, “Засгийн газар үнэнийг нуухыг оролдож байна” хэмээн буруутгасан аж. Охины ээж “Энэ киног Энэтхэгийн өсвөр насны хөвгүүдэд үзүүлж, бусармаг алхам хийхээс нь өмнө зогсоох хэрэгтэй. Гуйж байна, киног Энэтхэгт гаргахыг зөвшөөрөөч. Харамсалтайгаар амиа алдсан охиныг минь өрөвдөөч” гэж хэлжээ.

 

1


URL:

Сэтгэгдэл бичих