Хотын даргын амьдралд нийцэхгүй шийдвэр иргэдийг бухимдуулж байна

5852

Автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг болон бусад томоохон захуудыг хотоос гаргах талаар гурван жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Техник импортын зах”, “Сутай буянт” зэрэг есөн зах нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зарим нь задгай, аль эсвэл битүү болон задгай хосолсон хэлбэрээр иргэдэд үйлчилдэг. Одоо ажиллаж буй захууд замын түгжрэлийг нэмэгдүүлж, газрын хөрсийг бохирдуулж байна гэж үзээд хотын дарга Э.Бат-Үүл дэлхийн жишигт нийцсэн Авто худалдааны цогцолбор байгуулах захирамж гаргасан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчим тус цогцолборыг барьж эхэлсэн. Томоохон захыг нүүлгэх тухай ярьж эхэлсэн өдрөөс л олон асуудлыг араасаа дагуулсан. Тухайлбал, өнгөрсөн жилийн аравдугаар сард захуудыг нүүлгэх захирамж гарч, “Да хүрээ” захынхан машины замыг хаан зогсч, хэдэн цагийн турш жагсаал хийж байлаа. Тэд барилгын шавыг нь ч тавиагүй байж нүү гэлээ гэж нэлээн шүүмжлэлтэй хандсанаар дээрх асуудал хэсэгтээ чимээгүй болсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Авто цогцолборын ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай явж байгаа. Тиймээс ирэх зургадугаар сарын 1-нээс техникийн захуудыг нүүлгэх захирамжийг НИТХ-аар танилцуулсан. Захирамжийн дагуу ирэх зургадугаар сараас нүүх тухай мэдэгдлийг техникийн захуудын захиргаанд хүргүүлжээ Гэвч ченжүүд түрээс нь хэт үнэтэй хотоос зайдуу газар руу нүүхгүй. Тэгээд ч иргэдийн худалдан авалт буурна. Ажилгүй, орлогогүй хоосон хоно” гэснээс ялгаагүй хэмээн эрс эсэргүүцэж байгаа аж. Шинээр барьж буй Авто худалдааны цогцолбор руу техникийн захынхан нүүхэд бэлэн үү” гэх асуултад хариулт авахаар “Да хүрээ” болон “Өгөөмөр” захыг зорилоо.

“Да хүрээ”-г түшиж 6000 гаруй өрх амьдралаа залгуулдаг 

Бидний эхний очсон газар бол “Да хүрээ” техникийн зах. Энэ захыг машин худалдаж авах буюу зарах, засвар үйлчилгээ хийлгүүлэх хүсэлтэй хүн бүр зорьдог гэхэд хилсдэхгүй. Дугуй засвар, авто сэлбэгийн газрууд захын ойролцоо зам дагуу үргэлжилнэ. 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан тус захад албан ёсны гэрээтэй 700, нийт 6000 гаруй түрээслэгч ажилладаг. Жижиглэнгийн наймаа эрхэлж, хоногийн хоолоо залгуулдаг хүмүүс ч энд бий. Харин машин худалдан авахаар сонирхож яваа хүн бараг л харагдсангүй. Эрийтэл зогссон машин л харагдах аж. Зарим ченж машинаа арчиж, хэсэг хэсгээрээ энд тэнд зогссон дүр зураг л ажиглагдав. Тэднээс Авто худалдааны цогцолбор руу нүүхэд бэлэн үү гэж асуухад “Бид нүүхгүй. Э.Бат-Үүл дарга “Иргэдээсээ асууж, судалгаа хийхгүйгээр шууд захирамж гаргасан. Төрийн удирдлагуудын гаргаж буй шийдвэр иргэдийнхээ эсрэг байдаг. Иргэдийнхээ амьдралд тус дэм болж чадахгүй юм аа гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Авто замын түгжрэлээс болоод нүүлгэх шийдвэр гаргасан. Үнэнийг хэлэхэд, түгжрэл тийм чухал асуудал биш. Иргэд хоолтой хонох нь чухал. Ширхгийн бараа бүтээгдэхүүн зарж хоногийн хоолоо олдог иргэн олон. Бидний цаана гэр бүлийнхэн гээд олон хүн байдаг. 22-ын товчооны цаашаа өдөр бүр явах хүндрэлтэй. Өглөө очоод, орой гэртээ ирэхэд хэдэн литр бензин шаардлагатай болно. Дэлхийн жишигт нийцсэн худалдааны төвд нь ядарсан иргэд ширхгийн бараа бүтээгдэхүүн зараад зогсох зай, талбай ч олдохгүй. Энэ хүмүүсийг хоолноос нь салгаж байна гэсэн үг. Тэгээд ч нэг машин зарах талбайг дөрвөн саяар үнэлж, зарж байгаа гэнэ лээ. Дөрвөн саяар ганц машины зогсоол худалдаж авах хүн хэр олон байгааг бодолцож үзэх хэрэгтэй. Э.Бат-Үүл машин зардаг хүмүүс мөнгөтэй баян гэж боддог байх. Гэтэл бид байнгын орлоготой хүмүүс биш. Сардаа нэг ч машин зарахгүй үе байдаг” гэлээ. Тиймээс тэд хотын зах руу нүүх ямар ч боломжгүй гэдгийг хэлж байв. Энэ талаар “Да хүрээ” ХХК- ийн Менежер Ж.Чимидцэрэнгээс тодрууллаа. 

-Техникийн захуудыг ирэх зургаан сард шинээр барьж байгаа Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарсан. Танай түрээслэгчид нүүхгүй гэж эсэргүүцэж байна. “Да хүрээ” ХХК-ийн удирдлагууд үүнд ямар байр суурьтай байна вэ? 

-“Да хүрээ” захад ажилладаг хүмүүс нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа. Шинээр барьж байгаа Авто худалдааны цогцолбор руу нүүх үү, үгүй юу гэх асуудлаар түрээслэгчдээсээ судалгаа авахад 70 гаруй хувь нь Баянзүрх дүүрэгт нүүж ирээд ажил амьдралаа зохицуулсан учраас нүүх ямар ч боломжгүй гэсэн. Энд бизнес эрхлэхийн тулд гэр орноо нааш нь нүүлгээд ажил амьдралаа цэгцэлсэн хүмүүс олон байна. Манай зах өглөөний 08.00-19.00 цаг хүртэл ажилладаг. Өдөрт 10 гаруй цаг ажиллана. Талбайн түрээс байнгын зогсоол өдрийн хоёр мянга, сарын 60 мянгаар түрээсэлдэг.

-Хэрэв тийшээ нүүвэл 2000 төгрөгөөр авто зогсоолыг түрээслэх боломжтой юу?

-Тэнд хэдэн төгрөгөөр түрээслэх талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Анх авто цогцолборын төлөвлөгөө гаргахад авто холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс санал аваагүй. Манайх нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэнд очсон ч газар худалдаж ав гэсэн. Хүчээр нүүлгэнэ гэдэг хэцүү шүү дээ. Нүүх зардлаас эхлээд олон асуудал үүснэ.

-Тэгээд яг яах бодолтой байна вэ? 

-Бусад орны жишгээр баруун, зүүн талдаа захтай байж болно шүү дээ. Энэ талбай дээр хэдэн жилийн өмнөөс авто цогцолбор барих талаар зураг төсөл батлуулаад хөөцөлдсөн. Нийслэлээс дэд бүтэц хөгжөөгүй гэх шалтгаанаар зөвшөөрөл өгөхгүй байна. Газрын эрх улсын өмч. Гэхдээ энэ газрын эзэмших эрхийг манай компани эзэмшдэг. Газрын төлбөр А зэрэглэлийн бүс учир улсад тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Түрээслэгчид Үйлдвэрчний эвлэл байгуулаад эсэргүүцэж байгаа. Дахин хэлэхэд, баруун, зүүн гэсэн хоёр зах яагаад байж болохгүй гэж. Нийслэлээс зөвшөөрөл өгвөл авто цогцолбор барьж болно. “Да хүрээ” захын түрээслэгчдийн дийлэнх нь банкны зээлтэй. Ченжүүд машин зогсоох талбайгаа өдрийн 2000 төгрөгөөр тү рээс элдэг бол нэг хүн өдөрт 4-6 машин зогсоодог байна. Машин за раг дахгүй байсан ч тэд заавал тү рээсээ төлөх ёстой. Харин авто сэлбэг зар даг чингэлгийг сарын 160-200 мянган төгрөгөөр түрээ- сэлж суудаг аж. Ингээд тус захын ченжүүдийн сэтгэгдлийг хүргэе.

Ц.Баасанжав: Гаргасан шийдвэрээ эргэж хар. Э.Бат- Үүл дарга аа 

Э.Бат-Үүл дарга бидэнтэй уулзаагүй. Гаргасан шийдвэрийг нь эсэргүүцэж байна. Шийдвэрээ иргэж харах хэрэгтэй. 22-ын товчооны цаашаа өдөр бүр 6000 гаруй хүн явж ажлаа хийнэ гэсэн үг. Өрх толгойлсон, ширхгийн худалдаа хийдэг эмэгтэйчүүд зөндөө байдаг. Машингүй хүн ч олон. Автобус ч явдаггүй газар шүү дээ. Тэнд нүүж очвол хүндрэлтэй тал их бий. Тухайлбал, баруун тийшээ чиглэсэн автозамын түгжрэл ихэснэ. Машин худалдаж авах гэсэн хүмүүс Авто худалдааны төв дээр очих гэж хагас өдөр явна. Тал газар учраас өвлийн улиралд их хүйтэн байдаг. Өнгөрсөн намар очиж үзэхэд шавыг нь ч тавиагүй, ухаж сэндийчсэн шороо овоолсон байдалтай байсан. Түрээсийн хувьд ч үнэтэй байна гэж сонссон. Нэг зогсоолыг дөрвөн саяар зарж байгаа. Худалдаж авах чадвартай хүн бараг байхгүй. Нэг компани юм уу, хувь хүн худалдаж аваад би дэнд өндөр үнээр түрээслүүлэх биз.

У.Бат-Эрдэнэ: Иргэдээ боддоггүй төр төмөр нүүрээ харуулаад албадан нүүлгэх байх 

Хотын автозамын түгжрэлд Шар хадны зам саад болоод байгаа зүйл байхгүй. Энэ захтай амьдрал холбож, хоолоо олж иддэг түмэн хүнд Э.Бат-Үүл дарга ажил олж өгөх юм уу. Тийшээ нүүх хүсэлтэй хүн энд нэг ч байхгүй. Нэг зогсоолыг өдрийн 2000 төгрөгөөр түрээсэлдэг. Гэтэл тэр Авто цогцолборт “Жийп” маркийн автомашины зогсоол 8-9 сая, жижиг тэрэгнийх 4-5 сая төг рөгийн ханштай байна лээ. Есөн сая төгрөгөөр ганц зогсоол худалдаж авах хүн ченжүүд дотор лав байхгүй. Хэрэв тийшээ албадан нүүлгэвэл машин худалдаалах бизнесээ орхих хүн олон байгаа. Бидэнтэй нэг ч удаа уулзаагүй байж хотын дарга ийм шийдвэр гаргаж болохгүй. Иргэдээ боддоггүй төр төмөр нүүрээ харуулаад албадан нүүлгэх байх. Манай гэр л гэхэд Гачууртад байдаг. Тэгэхээр тэр авто цогцолбор руу 50 км явна. Байнгын орлогогүй хүмүүс бензиний мөнгөгүй болоод ажилдаа ч явж чадахгүйд хүрнэ. Ченж гэх нэртэй л болохоос бидний дийлэнх нь банкны зээлтэй байдаг. Авто цогцолборыг ямар зохион бай гуу лалтаар барьж байгаа талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэр гэ жилтэн С.Даланжаргалаас тод руулсан юм. Тэрбээр “2013 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан Засаг даргын захирамжийн дагуу 130 га газарт олон улсын стандартад нийцсэн Авто худалдааны цогцолборыг байгуулах төлөвлөлт хийсэн. Тэнд жижиг болон том оврын машин, сэлбэг болон засвар үйлчилгээний худалдаа, авто угаалга мөн замын цагдаагийн дугаар олгодог цэг зэрэг бүх л үйчилгээг төвлөрүүлэхээр болсон. Цогцолборын дунд 11000 жижиг оврын, 1200 орчим том оврын машин багтах үзэсгэлэнгийн тал- бай гаргана. Одоогоор цог цол- борыг барих ажлын гүйцэтгэл 80 хувь тай явагдаж байна. Ирэх зурга- дугаар сар гэхэд барьж дуусна” гэв.

“Албан тасалгааны цонхоор харж, иргэдийнхээ амьдралыг дүгнэхийн оронд энд ирж ажилла” 

Бидний дараагийн очсон газар бол “Өгөөмөр” худалдааны төв. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон захуудын нэг. Энэ ч утгаараа тэнд талбай, павильон түрээсэлж, хоолоо олж иддэг олон иргэн ажилладаг. Түрээслэгчдийн хэлж байгаа албан бус тоогоор 500 гаруй хүн засвар хийж, сэлбэг зардаг гэнэ. Энд тэндгүй тос масло болж, янз бүрийн машины сэлбэг, дугуй зэргийг эгнүүлэн өрсөн байв. Үүнийг хэн хүнгүй, тэр дундаа жолооч нар илүү сайн мэдэх болоод хэдэн жилийг үзэж байна. Техникийн зах гэдэг утгаараа машины сэлбэг хайсан, машиндаа засвар хийлгэж буй хүмүүсийн хөлд даруулсан зах байдаг байх гэсэн бодол төө рөгдөл байв. Учир нь, зах дээр бай гаа машин, хүмүүсийг нь тоолоход цөөхөн байлаа. Худалдагчид хажуугаар явах хүмүүсээс “Юу хайж байна. Юу авах вэ” гэх зэргээр хоргооно. Тэгж идэвхийлэн асууж, хоргоож байгааг харахад орлого багатай байдаг бололтой. Сэлбэг зардаг худалдагчдаас Авто худалдааны цогцолбор руу зургадугаар сард нүүхэд бэлэн эсэхийг тодруулахад “Павильоныхоо түрээсийг төлж дийлэхгүй байхад яаж өндөр түрээстэй газар руу нүүх юм бэ. Нүүдэл суудал хийх дуртайгаар Э.Бат-Үүл өөрөө л нүүнэ биз. Ардчилсан нам засаг бариад хэдэн хөшөөг л ийш тийш нүүлгэж, эвдэж сүйтгэлээ. Эвлүүлдэг тоглоом шиг Засгийн газартай болчихсон юм уу. Хийсэн бүтээн байгуулалтыг нурааж, нүүл гэхээс өөр зүйл байхгүй. Иргэд нь өдөрт хэдэн төгрөг олох гэж зовж байхад хэдэн хууль ба талж байна гээд өдөржин Төрийн ор донд хэрэлдэж суух юм. Албан тасалгааны цонхоор ард иргэдийнхээ амьдралыг дүгнэж суухаар нэг өдөр энд ирж ажиллах хэ рэгтэй шүү дээ. Биднийг нүүлгэнэ гэвэл долдугаар сарын 1 шиг зүйл болно гэдгийг хатуу хэлмээр байна” гэлээ. “Өгөөмөр” захын нэг павильон 135-250 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Зарим худалдагчид гурван сарынхаа түрээсийн мөнгийг өгч чадахгүй байгаагаа учирлаж байсан юм. Энэ нь мэдээж иргэдийн худалдан авалт муу байгаатай холбоотой. Анх “Өгөөмөр” зах байгуу- лагдаж байхдаа түрээс нь 75 мянган төгрөг байж. Харин жил бүр нэмэгдсээр одоо доод тал нь 135 мянган төгрөгт хүрчээ. Энэ нь зөвхөн нэг лангуутай, цөөн тооны бараа зардаг хүмүүсийн түрээс аж. Павильоны хэмжээ, байршил, зарж буй барааны тоо ширхгээс хамаарч харилцан адилгүй байдаг гэнэ. Тийм ч учраас “Өгөөмөр” зах орлогоороо хуваагдаж, байршдаг талаар түрээслэгчид цухас ярьж байлаа. Ингээд тэдний сэтгэгдлийг сонсов.

Д.Баяр: Захирагч гээд л захирамж гаргаж гарын үсэг зураад байж болохгүй 

-Хотын дарга Э.Бат-Үүлд хандаж хэлмээр байна. Би захирагч хүн гээд л янз бүрийн захирамж гаргаж, гарын үсэг зураад байж болохгүй. Ард түмний төлөө үйлчилнэ гэж хотын дар гаар сонгогдсон. Ардчиллыг байгуулаад Улсын баатар цол авсан хүн ийм болчимгүй зүйл хийж болохгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Нэг ма шинд хэдэн саяар нь татвар төлж байна. Төсвийнхөн татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэдгийг мартах учиргүй. Та нарын цалин хэний халааснаас гарч, яаж бүрддэг гэдгийг бодох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид нэг цаг ч алдах эрхгүй. Тиймээс Авто худалдааны төв эцсийн байдлаар бэлэн болсон байх ёстой. Тэр үед бид очиход бэлэн.

Ж.Жаргалсайхан: Нүүвэл бидний амьдрал зогсоно

-Олон улсын стандартад нийцсэн худалдааны төв байгуулж бай гаа гэсэн. Хэрвээ тийшээ нүүх л юм бол энд ажилладаг хүмүүсийн амьдрал зогсоно. Энэ олон чингэлгийг яаж нүүлгэх вэ. Нүүл гэлтийн зардлыг хаанаас хэн гаргах уу. Маш хүнд, их хэмжээний сэлбэгүүдийг зөөхөд бидэнд хүндрэлтэй. Энэ мэтчилэн асуудал олон. Одоо энд бидний гүйлгээ эрс муудсан. Түрээс, лизингээ төлж чадахгүй байна. Энэ нь эдийн засаг уналттай холбоотой байх. Энд ийм байдалтай байхад тийшээ очоод ямар ч нэмэргүй. Бидний амьдрал улам л муудна.

unen.mn


URL:

Нэр: irgen Огноо: 10 April 2015

hool bish selbeg shuu dee humuus zorij awdag baraa hotoos nuulgeh l heregtei bugdiin

Нэр: irgen Огноо: 10 April 2015

bi bi geed baiwal yaj hogjih we de

Нэр: Arnoldo Knauff Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих