“Marko Polo Season- 2″-т тоглох монгол жүжигчдийг маргааш сонгон шалгаруулна
“Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар хэсэгт тоглох монгол жүжигчдийг маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш МҮОНРТ-ийн байранд сонгон шалгаруулахаар болжээ.
Киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер М.Оргилын ярьснаар кинонд гол дүрийн дөрвөн жүжигчин шалгаруулах ажээ.
Сорхогтан хатны дүрд 40 настай эмэгтэй, Жаххамбууд 60 настай эрэгтэй, залуу хувилгаан ноёны дүрд 12 настай хүү, залуу Хайдав хүүгийн дүрд таван настай хүү зэрэг дөрвөн гол дүрийн жүжигчнийг сонгон шалгаруулах аж. Мөн олны хэсэгт тоглох 50-70 хүн, орлон тоглогч 20 гаруй жүжигчинг сонгох юм. Түүнчлэн эдгээр жүжигчдийг кинонд тоглуулах зардалд Монголын төр тусламж үзүүлвэл шалгарсан жүжигчдийг арванхоёрдугаар сар хүртэл Малайз, Унгар, Шинэ Зеланд улсад авах зураг авалтад оролцуулах аж.
URL: