Хүүхэд хэлд ороход юу нөлөөлөх бол…

Хүүхдэд дуу авиа маш чухал бөгөөд ялгаж, таньж, дуурайж хэлснээр хэлд ороход нь тустай байдаг. Энэ нь яваандаа тэднийг уншиж сурахад нь суурь болдог аж. Хүүхдэд өдөр бүр үлгэр, домог ярьж, ном уншиж өгөх нь хүүхдийг багаасаа номонд дуртай болоход нь нөлөөлнө. Хүүхэдтэйгээ ярилцахдаа дуулж, тоглоом тоглож, сүүл толгой холболтыг ашигла. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн орчинтойгоо дасан зохицдог.

1421876680_grace-gerber-baby-zoom

Тэдний хэл яриа аав ээж, ойр дотныхоо хүмүүсийн тусламжтайгаар хөгжиж байнга суралцаж байдаг ч юм сурч байгаагаа ойлгох шаардлагагүй юм. Хүүхэдтэй харьцах үедээ толгойг нь илж, тэвэрч, дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээгээрэй. Хүүхэдтэйгээ байнга ярилцаж бай. Хүүхдийнхээ живхийг сольж, усанд оруулж, гадуур авч явж, байхдаа ч эргэн тойрон юу болж байгааг болон юу хийж, юу бодож байгаагаа байнга ярьж өгч байхыг хичээгээрэй. Ингэснээр та хүүхдээ хэлд орохоос нь өмнө үгийн баялгийг нь нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Хүүхдийн шулганаан- Энэ нь тэд өөрсдөө дуу авиаг ялгаж сурахын эхлэл юм. Түүний хэлэх гэж хичээж буй дуу авиаг давтаж үг болгон хэлүүлж сурга. Ингэснээр хүүхэд хэлд хурдан орно. Мөн дуу авиа болон хүн, эд юмсын хооронд нь холбож өг. Хүүхдээ нялх багаас нь- урам өгч сургавал улам өөрийн чинь хайрыг татахыг улам хичээх болно гэдгийг санаарай. Хүүхэд хэлд ормогц түүнд аль үг ямар утгатай болохыг тайлбарлаж өгөхөөс бүү цааргалаарай. Хэлсэн үгийг нь давтан хэлж, хэрэв буруу хэлвэл засч өгөөрэй. Тэгвэл хүүхэд мартахгүй болно. Хөгжмийн тусламжтайгаар үг амархан тогтоогддог. Түүнд ярьж сурах нь улам зугаатай байна

baby-108a

эх сурвалж:Miss.mn

URL:

Сэтгэгдэл бичих