Р.Булгамаа ИЗНН-ын Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар сонгогдлоо
ИЗНН-ын Үндэсний хорооны хурлаар Баянзүрх дүүргийн намын хорооны дарга Р. Булгамаа ИЗНН-ын Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо. Р. Булгамаа нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, Хууль зүйн ухааны докторант.
Р.Булгамаа нь 2000 оноос “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2001 оноос ИЗИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимд эрх зүйн багш, факультетийн декан, Сургалтын менежментийн албаны дэд даргаар ажиллаж байсан. 2006 оноос Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Сургалт эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
URL: