Зуны цагийн хуваарь хүний биед халтай гэдгийг судалгаагаар тогтоосон
Зуны цагт шилжих нь зүрхэнд халтай
Зуны цагийн хуваарьт шилжихэд зүрх судасны өвчтэй хүмүүс анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Саяхны судалгаагаар цаг шилжсэний дараагийн Даваа гарагт олон хүнд зүрхний шигдээс тохиолддог болохыг баталжээ.
Open Heart сэтгүүлд нийтлэгдсэн 2014 оны судалгаанд цаг шилжсэний дараах Даваа гарагт тохиолдох зүрхний хүндрэл бусад үеийнхээс 24 хувь их байсан гэнэ.
Тиймээс эрсдэлтэй бүлгийнхэн, тухайлбал тамхи их татдаг, зүрхний шигдээсийн түүхтэй, цусны өндөр даралттай, холестеролын өндөр түвшинтэй хүмүүс биеэ хянаж байх ёстой гэжээ.
Мөн судалгаагаар зуны цагт шилжихэд нэг цагийн нойроо алдсан хүмүүст ийм хүндрэл гардаг бол намар нь буцан шилжих үеэр нэг цаг илүү амарсан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 21 хувь буурч байсан байна.
Гэхдээ энэ бол туршилтаар ажиглагдсан үр дүн бөгөөд яг ямар шалтгаанаар зүрх судасны өвчлөл нэмэгддэгийг эрдэмтэд үргэлжүүлэн судалж байгаа гэжээ.
айкон.мн
Зуны цагийн хуваарьт шилжих нь хосуудын харилцаанд сөрөг нөлөөтэй
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр долоо хоногийн дараа Монгол улс “Зуны цагийн хуваарьт” шилжих шийдвэр гаргасан. Тэгвэл Орегоны их сургуулийн хийсэн судалгаагаар аливаа улс орнууд зуны цагийн хуваарьт шилжих нь хосуудын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, өөр бусад сөрөг үр дагаварт хүрч байгааг тогтоожээ.
Ерөнхийдөө олон судалгаагаар нойр дутмаг байх, бага унтах зэрэг нь биднийг цухалдуулж, сэтгэл санааг тогтворгүй болгодог гэдгийг тогтоосон. Багахан хэмжээгээр ч нойр алдах нь томоохон сөрөг нөлөөтэй байдаг аж.
Шөнө нойр муутай хоносны дараа бид илүү хувиа хичээж, бусдын сэтгэл санааг үл ойшоож эхэлдэг. Түүнчлэн гэр бүлийн хүнтэйгээ маргах магадлал өндөрсөх хандлагатай.
Орегоны их сургуулийн туслах профессор Девид Вагнер 2003-2006 оны хооронд 41000 хүний дунд явуулсан судалгааны үр дүнд “Зуны цагийн хуваарьт шилжсэн эхний долоо хоногт хүмүүс Бямба гаригийн шөнө нэг цаг дутуу нойртой хонодог бөгөөд үүний маргааш дахин 40 минутын нойр алддаг” гэжээ.
Учир нь цагийн хуваарьт шилжих мөчид бидний бие шинэ цагийн горимд дасаагүй байдаг учраас эрт унтаж, эрт босоход хэцүү болдог юм байна. Ингээд л дутуу нойртой хоносон хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ таагүй харьцаж эхэлнэ.
2014 онд Калифорнийн Их сургуулийн сэтгэл судлаачид сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 84 хүнийг хоёр долоо хоног тэмдэглэл хөтлөхийг хүссэн байна. Харин тэмдэглэл хөтөлж байгаа хүн урьд шөнө нь хэр сайн нойр авсан, маргааш өглөө нь гэр бүлийнхэнтэйгээ маргасан эсэх, хэрэв тэгсэн бол харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн тухай бичжээ.
Хариуд нь нойр муутай хоносон хүн маргааш өглөө нь ямар нэг гомдол гаргах хандлагатай байсан байна. Хоёр дахь судалгаагаар нойр дутуу хоносны маргааш харилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг үл ойшоож “БИ, БИ, БИ” гэсэн авир гаргаж байгааг тогтоожээ.
Хамгийн ярвигтай нь энэ асуудлаас болоод зөвхөн нойр муутай хоносон та биш таны хамтрагч хүртэл сэтгэл санаа нь тогтворгүй, нөхөр эсвэл эхнэртээ цухалдаж эхэлдэг аж.
Ажил байдлын хувьд зуны цагийн хуваарьт шилжсэн долоо хоногийн дараагийн даваа гаригт хүмүүс ажил дээрээ интернетэд дэмий сэлгүүцэх цаг ихэссэн байна. 2003-2009 оны хооронд явуулсан судалгааг Google-ийн мэдээлэлд үндэслэн гаргажээ.
Үүний үр дүнд хүмүүс “Зуны цагийн хуваарь”-т шилжсэний дараа интернетээр дэмий сэлгүүцэх нь зургаан хувиар өссөн байна. Түүнчлэн 1983-2006 оны хооронд АНУ-д хийсэн судалгаан дээр “Зуны цагийн хуваарьт шилжсэний дараагийн даваа гаригт ажлын байран дээрээ гэмтэж бэртэх явдал нэмэгддэг бөгөөд зүрхний шигдээс болох магадлал ч тодорхой хэмжээгээр нэмэгддэг” гэж бичжээ.
Харин энэ бүх асуудлаас сэргийлж, зуны цагийн хуваарьт зохицохын тулд тухайн хүн өдрийн хоолны дараа уудаг кофены хэмжээг багасгаж, үд дунд ядрангуй байвал 15-20 минут дуг хийх нь үр дүнтэй байдаг аж.
/Монгол улс энэ жилээс дахин хэрэгжүүлж эхлэх гэж байна/
Цэнхэр – Зуны цагийн хуваарьт шилждэг
Улбар шар – Зуны цагийн хуваарьт шилждэг байсан, одоо ашиглахгүй байгаа
Улаан – Огт шилжиж байгаагүй
Гэхдээ үүнээс урт хугацаагаар унтвал бие мах бодь унтах горимд шилжиж улам ядардаг юм байна. Сонирхуулахад “Зуны цагийн хуваарьт шилжих” ажил бүр эртний ромын түүхэнд байсан гэж эрдэмтэд үздэг.
Харин орчин цагт буюу 1784 онд Бенжамин Френклиний бичсэн захидалд анх “Зуны цагийн хуваарьт шилжих нь эдийн засагт хэмнэлттэй” гэх егөөдсөн өгүүлбэр бичсэн нь сэдэл төрүүлсэн гэдэг.
Ингээд АНУ 1918 оны гуравдугаар сард анх зуны цагийн хуваарьт шилжсэн бол Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германчууд ч мөн адил шилжиж байжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй оронд “Зуны цагийн хуваарьт шилжих” ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд барууны орнууд илүүтэй ашигладаг аж.
gogo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хаанахын хэн гэдэг эрдэмтэд хэзээ хийсэн нь үл мэдэгдэх ” судалгаа” гээч юмаа хэдий болтол ярих гэсэн юм бэ? Тэр судалсан хүмүүс нь ямар хүн байна??? Нүүдэлчин Монголчууд суурин Монгол болоод их л унтдаг болсон байсан тэр нь эргээд эрт босдог болсон л юмдаг. Ингэж хүний толгой эргүүлэхээ болих хэрэгтэй
битгий худлаа юм бичээд бай, өглөө эрт үүрийн гэгээтэй босох тусам л сайн байдаг