Тэргүүн хатагтай асанд 20 жил хорих ял оноов

Кот-д’Ивуарын тэргүүн хатагтай асан Симона Гбагбо-д “улс орны аюулгүй байдлыг бусниулахыг оролдсон” хэргээр 20 жил хорих ял оноосон байна.

c74b22b3d724ca529dc9bd373433c8a9_L

Тус улс 2010-2011 онд хямралд орж, 3000 орчим хүн амиа алдахад хүргэсэн үйл явдалд түүнийг буруутай гэж үзжээ.

Тус улсын Шүүхийн дарга Тахиру Дембелегийн мэдээллийн иш татан Франс-Пресс агентлагийн уламжилж буйгаар, шүүгчид мягмар гарагт Гбагбо-г буруутай гэж үзэн 20 жил хорих ял оноожээ.

Африкийн Ерөнхийлөгч асан Лоран Гбагбогийн гэргийтэй холбоотой хэргийг шүүх хурал Кот-д’Ивуарт өнгөрсөн оны сүүлээр нээлттэй болсон байна.

Кот-д’Ивуарын тэргүүн хатагтай асныг хүний амь бүрэлгэхэд  болон “тус улсад 2010 оны 12 дугаар сарын 16-наас 2011 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд болсон хүмүүнлэг ёсны эсрэг бусад үйл ажиллагаа”-нд оролцсон хэргээр баривчлах зөвшөөрлийг Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/ 2012 оны 11 дүгээр сард олгожээ. Гэвч Кот-д’Ивуарын  эрх баригчид 2013 оны есдүгээр сард Симона Гбагбог ОУЭШ-д шилжүүлэн өгөхөөс татгалзсан байна.

Тус улсын Ерөнхийлөгч асан Лоран Гбагбо-г 2011 оны 11 дүгээр сарын 30-нд ОУЭШ-д шилжүүлэн өгчээ. Түүнийг Кот-д’Ивуарт 2010-2011 оны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилсан боловч бүр сүүлд энэ оны зургадугаар сард эрүү үүсгэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих