Японы “Хай хай”, “Гүн гүн” сүү хяналтгүй орж ирэх нь ихэсч байна
Нийслэлийн МХЕГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтын явцад Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүн Гүн” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдсон байна.
Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал болон гоо сайхны худалдаа, хумсны маникур зэрэг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдаалдаг бөгөөд шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байна.
emch.mn
URL: