Г.Уянга С.Жавхлантай халз мэтгэлцэхийг зөвшөөрчээ

gjjgjhj

УИХ-ын гишүүн Г.Уянга ийнхүү жиргэжээ. Дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүд болон төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаад байгаа. МҮОНРТ-ийн удирдлага жавхланд өнөөдөр 21 цагт халз мэтгэлцээнээ хийх цагийг гаргаж өгсөн байна.

Тиймээс дуучин гишүүд рүү утас цохиж, халз мэтгэлцээнд дуудаж буй бололтой. Ямартай ч Г.Уянга гишүүн түүнийг “урилгыг” хүлээн авч оролцоно гэдгээ бичжээ. Тэрбээр “Өчигдөр орой дуучин С.Жавхлан ярилаа. МҮОНТ-ээр олон нийтийн өмнө Ерөнхийлөгч болон УИХ-ын 76 гишүүнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг МҮОНРТ-ийн удирдлага хүлээн авч маргааш 21 цагт цаг гаргаж өгчээ. Намайг оролцоно биз дээ гэж байна. Дэмжүүштэй сайхан санал байна. Би ч яахав, оролцох болно.

Харин хэдэн хүн ирэх юм бол доо? Харганын ноосыг нэг өдрийн дотор цуглуулж эсгий хийхээр оролдоод үзэх үү? Бид ч ийм ярилцлагыг зөндөө л хүсч байсан, ирдэг хүн гэж нэг ч байгаагүй. Харин сүүлийн үед зурагтаар 25 жилийн өмнөх тэмцлийн үеийн дүрс бичлэг гарч байна билээ. Өнөөдрийн эрх баригчдыг гудамжны тэмцэгч байхад тэр үеийн эрх баригчид, Ерөнхий сайд нь хүрч ирээд л олон нийтийнхээ өмнө зурагтаар ярилцаж л байсан байна билээ. Одоо ийм хүнийг өдрөөр дэн бариад хайсан ч олохгүй биз дээ.

Монгол улс түүхэндээ энэ 77 хүнийг нэг дор цуглуулж байгаагүй байхаа даа…? Тангараг өргөхдөө ч ийм бүрэлдэхүүнтэй байхаа хэдийн больсон шүү дээ, энэ төр?!

Миний бие төр, засгийн удирдлагыг ийм ярилцлагад олонтаа урин дуудаж байсны хувьд, олон нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд байсны хувьд, өнөөдрийн нийгмийн системд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн оролцоотой, тайван замын Үндсэн хуулийн хувьсгалд уриалж байгаагийнхаа хувьд, МҮОНРТ энэхүү ярилцлагыг хүндэтгэн үзэж цаг гаргаж өгсөн тул энэ ярилцлагад очих болно” гэжээ.

хүннү.мн


URL:

Сэтгэгдэл бичих