Өвөрмонголд дахин эсэргүүцлийн жагсаал боллоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны малчин Мэргэнийг хятад жолооч хүнд даацын автомашинаар  дайрч,  амь насыг нь бүрэлгэсэн хэргийг эсэргүүцcэн өвөрмонголчууд нэг сарын турш  хятадад эсэргүүцэн жагсаж байсан юм.

Тэгвэл  энэ сарын 18-ны өдөр мөн  тус улсын Баарин хошуунд олон арван малчид жагсаал зохион байгуулжээ. Учир нь дундад улсын чинээлэг эр  болох Сүй овогт этгээд  тус хошууны малын бэлчээр рүү халдан малчдыг зодож, том оврын машинаар малыг нь дайрч алсан байна. Уг жагсаалын үеэр 20 гаруй малчин бэртгэж гэмтсэн бөгөөд орон нутгийнхаа эмнэлэгт хүргэгдсэн аж. Эл үймээнийг таслан зогсоохоор хятадын хууль сахиулах албаны 250 гаруй ажилтан  тус нутаг  дэвсгэрт үүрэг гүйцэтгэж буй гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Өвөрмонголын Баарин хошууны малчин Баатарыг Сүй овогт хятад эрэгтэй зодож танхайрахдаа тархинд нь хүнд гэмтэл учруулсан аж. Малчин Баатарын эхнэрийн хэлэхээр нөхрийх нь гэмтлийн зэрэг хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Уг үйлдлийг эсэргүүцсэн өвөрмонголчууд нутгийхаа засаг захиргааны байгууллагын гадна жагсаж байна.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих