Олимпийн медальтнууд онгоцны ослоор амиа алдлаа

137

Аргентиний зүүн хэсэгт зураг авалтад оролцож байсан хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, 10 хүн амиа алдсан билээ. Амиа алдсан хүмүүсийн найм нь Францын иргэд байсан юм. Америкийн “www.theguardian.com” сайтын мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн дунд 2008, 2012 оны зуны олимпийн медальтнууд байсан гэнэ. Лондонгийн олимпийн усан сэлэлтийн аварга 25 настай Камила Муффа, Бээжингийн олимпийн хүрэл медальт, боскчин 28 настай Алекс Вастен болон гүйлтийн тамирчин 57 настай Флоренсе Артуд нар байжээ. Тэд “French news”телевизийн урилгаар “Бид найзууд” гэх реалити шоуны зураг авалтад оролцож байсан аж.

Олимпийн медальтнууд амиа алдсны дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Хоёр онгоц мөргөлдсөн шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбож буй аж. Зураг авалтын үеэр элсэн шуурга шуурч тэнгэр бүрхэг байсан гэж зураглаач нь ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих