Японы эзэн хаан А.Меркельтэй уулзжээ
Японы эзэн хаан Акихито Германы Канцлер Ангела Меркелийг даваа гарагт ордондоо хүлээн авчээ.
Меркель эзэн хаантай 20 орчим минут уулзсан байна.
Германы Ерөнхийлөгч агсан Рихард фон Вайцзеккер таалал төгссөнд эмгэнэж байгаагаа эзэн хаан уулзалтын үеэр илэрхийлжээ. Рихард фон Вайцкеккер энэ оны нэгдүгээр сард таалал төгссөн юм.
Өнгөрснөө хэзээ ч мартахгүй байхыг германчуудад уриалснаараа тэрбээр алдаршсан билээ.
1993 онд хатан Мичикогийн хамт нэгдсэн Германд айлчлах үедээ Вайцзеккертэй Бранденбургийн хаалганы дэргэдүүр алхаж явснаа Японы эзэн хаан дурсан ярьжээ.
“Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Дайнгүй эрин үе ирсэн гэж би найдаж байна” гэж Меркель хэлсэн байна. Мөн Украины одоогийн хямралд сэтгэл түгшиж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Харин Украины хямрал удахгүй шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа Японы эзэн хаан илэрхийлсэн аж.
URL: