Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хяналтгүй оруулж буйг илрүүлжээ

Япон улсын “Вакода” компанийн “Хай хай”, “Гүн Гүн” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд  хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр хилээр оруулж байгааг илрүүлэв.

Нийслэлийн МХЕГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх явцад уг бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний гаалийн мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдсон байна.

4a1354ba41560a1faa70d9834e0eaf84_L

Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал болон гоо сайхны худалдаа, хумсны маникюр зэрэг зөвшөөрөгдөөгүй цэгүүдэд худалддаг байна. Мөн шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаж байгааг илрүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих