Энэтхэгт сэжигтнийг чулуугаар шидэж улмаар дүүжлэн хороожээ /бичлэг/

Dimapur-lynch-mobЭнэтхэгт гэмт хэргийн сэжигтнийг тамлан алсан хэрэгт сэжиглэн 42 хүнийг баривчилсан тухай BBC News мэдээлжээ.

Гуравдугаар сарын 5-нд зүүн хойд Энэтхэгийн Димапур хотын шорон руу уурлан хилэгнэсэн бүлэг хүмүүс дайрчээ.

Учир нь 19 настай охиныг хүчиндсэн хэрэг гарч, сэжигтэнг баривчлаад байжээ. Уг хэрэгт 35 настай Фарид Ханыг саатуулсан байж.

Цагдаа нар дайрсан хүмүүсийг зогсоох гэж оролдсон ч долоон хүнээ гэмтээлгэсэн гэнэ. Ингээд сэжигтнийг нүцгэлэн гудамжаар чирж модоор зодож, чулуугаар шидлээд дараа нь дүүжлэн хороожээ.

Энэ үеэр мөн хэд хэдэн машин, байшин шатаасан байна. Цагдаагийнхан хотод хөл хорио тогтоожээ.


URL:

Сэтгэгдэл бичих