Сонгуулийн системийг батлахгvй байгаад ганц л учир бий

УИХ-ын хэдхээн гишvvд ганцхан хуулийг батлах гэж олон ч жил дуншиж байна даа. Гэхдээ дуншаад байгаагийн учир нь єєрсдийнх нь амьдралын чухал хэсэг шийдвэрлэгдэх хуулийн тєсєл тул тийм ч хойрог хандаж чадахгvй байгаа бололтой. Боловсронгуй тєгс тєгєлдєр хуулийн тєсєл батлах гээд тэгтлээ чармайгаад чамбайлаад удаад байгаа юм биш ээ. Мань эрvvд манай танай гээд санал зєрєлдєєд байгаагийн цаад агуулга нь єнєєх л мєнгєтэй холбоотой хэрэг. Сурсан зvйлийг сураар боож болохгvй гэдэг шиг ирэх сонгуульд яагаад ч мєнгє цацахгvйгээр, бэлэн мєнгийг сонгуулийн єрсєлдєєнд оролцуулахгvйгээр манай хэдэн улс тєрчид єрсєлдєж чадахгvй нь энэ бололтой. Ялангуяа Ардын намынхан ирэх сонгуульд УИХ-д гарахын тулд мєнгєєр ‘’зодох’’ санаархал ардчилсан намаас илvv байгаа нь тэдний сонгосон сонгуулийн систем болох 50:26 хэмээх можаритари давамгайлсан хуулийн тєсєл бэлхэнээ илтгэнэ. Ардчилсан намын тухайд ардын нам шиг илт можаритарийг сонгоогvй ч далдуурхан можаритарийг бас орхиж чадахгvй байгаагаа 26:50 хэмээх пропорциональ давамгайлсан хуулийн тєслийг УИХ-д єргєн барьсанаараа мєн л илтгэж байгаа.

Можаритари хувилбар сонгуульд бага ч гэсэн байх тусам тухайн сонгууль их ч бай, бага ч бай мєнгєтэй ямар нэг аргаар холбогддогийг хэн ч мэднэ. Уг нь бодлоор болдог бол энэ хэдэн 76-г бvгдийг нь пропорциональ системээр иргэд сонгодог болчихвол дээрсэн. Нэг ёсондоо 50:26, 26:50 гэсэн хоёр холимог хувилбарын алийг нь ч бус зєвхєн 76:0 гэсэн пропорциональ хувилбарыг хэлээд байна л даа. Хэрэв ийм хувилбар єнєєдєр мєрдєгдєхєєр болчихсон байсансан бол сонгуулийн vеэр мєнгє тєгрєг тараах, иргэдийн саналыг худалдан авах зэрэг мєнгєтэй холбоотой зєрчлvvд ор тас арилдаггvй юм аа гэхэд эрс багасна даа. Харин ингэснээр нам тус бvрийн дотоод асуудал л бага зэрэг хурцдаж мэднэ. Учир нь пропорциональ системд жижиг тойрог гэж байхгvй, нэг том тойрог болох тул намын гишvvд єєрийн намдаа, єєрийн байр сууриа дээшлvvлэхийн тулд нэр тєрийн араас, суудал сэнтийний хойноос хєєцєлдєх нь ихэснэ. Мэдээжийн хэрэг намын гишvvд намдаа хандивлах мєнгєн дvн ч нэмэгдэж, ёстой л мєнгєєр зодож байж, аль эсвэл албан тушаалаараа дарлан байж л рейтэнгээ дээгvvр барьж чадна гэсэн vг. Рейтэнгээ дээгvvр байлгаж чадвал сонгуульд нэр дэвшиж, улмаар горилогчдын нэрсийн жагсаалын дээгvvр бичигдэх магадлалтай. Дээгvvр бичигдэх тусам сонгогдох магадлал их тул аль болох л єєрийн рейтэнгийг єндєрт байлгах гэж намууд дотроо нилээдгvй хагаралдах нь ойлгомжтой.

Харамсалтай нь энэ хувилбарыг тэд сонгоогvй. Намын нэр хvндэд шуудаар нєлєєлєх тул єєр єєрийн намд зохицох хувилбаруудыг сонгосон гэх vv дээ. Товчхондоо ардын намд мєнгєєр ‘’зодоод’’ УИХ-ын танхимд, гишvvний суудалд заларчихаж дєнгєх, бэнчинтэй хvн 50 байгаа тул эдгээр тооны хvнээ тус тусын жижиг тойргуудад єрсєлдvvлэх аж. Харин ардчилсан нам бэл бэнчин ардын намыг гvйцэхгvй тул 26 хvн л жижиг тойргуудад єрсєлдєхєєр мань эрvvд тооцоолсон нь энэ. Том тойргоор явагдах сонгуульд нь бодвол намууд эрдэм боловсролтой, ард тvмний дунд нэр хvндтэй гишvvдээ єрсєлдvvлэх байх гэсэн таамаг олны дунд байна.

Юутай ч сонгууль болоход нэг жил орчим хугацаа дутуу байна. Энэ хооронд юу ч єєрчлєгдєж, ямар ч юм нь солигдоо билээ харж л сууя.


URL:

Сэтгэгдэл бичих