ИЗНН С.Оюунаасаа татгалзах уу
Иргэний Зориг Ногоон намын 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойг тохиолдуулан их хурлыг ИЗНН-ынхан хийж байгаа юм. Их хурлаараа ИЗНН-ын дарга С.Оюуны бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх юм.
Намын Хяналтын төв байгууллагын бүрэн эрхийн хугацааны тайланг Хяналтын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхсайхан хэлэлцүүлэх аж. Илтгэлүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлнэ. Үүний дараагаар намын Үндэсний хорооний гишүүдэд нэр дэвшигчдийг сонгож, Үндэсний хороог байгуулах, тогтоолын төслийг батлах юм байна.
ИЗНН их хурлаараа шийдвэрлэх нэг асуудал нь намын дарга С.Оюуныг өөрчлөх үү, аль эсвэл хэвээр нь байлгах уу гэдэг байх юм. Тус намыг 15 жилийн хугацаанд С.Оюун удирдсан. Энэ хугацаанд тэрбээр намаа төлөөлж, УИХ-д нэг суудал авдаг байлаа. Мөн Засгийн газар хэдэн удаа ажилласан. ИЗЗН С.Оюун гэдэг хүний нам болчихлоо гэх шүүмжлэл нь ганцхан тэр парламентад суудал авдагтай нь холбоотой болов уу. Иймд зөвхөн нэг хүнээр удирдуулахыг тус намын зарим гишүүн нь хүсээгүй бололтой. Харин С.Оюунаасаа татгалзаж, өөр хүнээр намаа удирдуулъя гэж шийдсэн биз. Зарим гишүүн нь өөрийнхөө нэрийг намын даргад дэвшүүлэхээ мэдэгдсэн. Гэвч Их хурлын гишүүдийн олонхи нь С.Оюунаас татгалзах болов уу.
Ц.Нандин
zaluu.com
URL: