DJ Шаман Монголын царайлаг, цэвэрч залуусыг бэлгийн гаж зуршилдаа уруу татжээ
Бэлгийн гаж буруу чиг хангдлагатай хүмүүс ардчилал ялсан сүүлийн жилүүдэд л ил гарч олноо мэдэгдэх болсон. Анхандаа гомо, лесби нөхдийг эвэртэй туулай үзсэн мэт цочирдон хүлээж авдаг байсан ч дасдгын үлгэрээр төдийлөн сонин зүйлд тооцохоо байжээ. Бэлгийн цөөнх нөхдийн тэргүүн эгнээнд Гомо Нара, Манин Гамбууш гээд л зогсдог байсан бол одоо тоогоо бүр алдсан байна. Хамгийн ноцтой нь ДОХ хэмээх аймшигт өвчнөөр өвчлсөн олон тохиолдол нь Гомо нарын дундаас илэрсэн нь тэднийг нэг хэсэг шоконд оруулаад авчээ.
Сансарын тунелын ойролцоо ажилладаг нэгэн нууцлаг паб-д гомо нар сар бүр цуглан бие биентэйгээ танилцан партыддаг болоод удсан гэж эх сурвалж баталж байна. Тэнд боломжын чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд цуглардаг бөгөөд олдмол гомо нь бие биедээ туйлын хайртай, үнэнч гэнэ шүү. Дуучин Ариунцэцэгтэй Францаар дуулан ТВ-ээр гарах болсон DJ Шаман гэгч цагаач эр төрөлхийн гомо эр юм байна. Тэр Монголын царайлаг, гайгүй гэгдсэн залуусыг бэлгийн гаж зуршилдаа уруу татан замыг нь алдуулаад удаж байгаа этгээд гэнэ. Түүний шинэхэн нялх амраг залуу үеийнхэн дундаа царайлагт ордог бөгөөд түүний мань гаж эр унаж тусталаа дурласан гэнэ. Ямар сайндаа түүнд мөнгийг хайр гамгүй зарцуулж, хэлсэн бүгдийг нь биелүүлдэг бөгөөд сард 2-3 мянган доллар зүгээр өгөөд явуулчихдаг аж. Нөгөө залуу нь үеийнхээ найз нартай хэсэг манаргаж яваад DJ Шаманыд ирэхэд тэр тэсгэл алдан нойрны эм боодол, боодлоор нь уун амнаас нь хөөс сахран ухаангүй хэвтэж байсан удаатай гэнэ. Үнэндээ бол нутагтаа ердөө л нэг муу тогооч мэргэжилтэй, хөгжмийн жаахан сонсголтой, авьяасархуу юмтай энэ мэт болчимгүй амьтас Монголд ирээд дураараа дургихыг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй мэт. Рагу хэмээх Энэтхэг, Сингапурын эрлийз амьтнаар Монголынхоо хамаг авьяастай, сайхан охид хүүхдүүдийг шинжүүлэн сонжуулж байхыг харсан олон хүн Монголд үүнээс дээр хөгжмийн мэдрэмжтэй олон хүн байхад энэ муу цагаачыг ингэж давраах ч гэж дээ” хэмээн ТВ-ээ хага өшиглөсөн ч тохиолдол гарсан гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хахахаха