Хятадууд ингэх нь байна шүү

zam    Бид төмөр зам тавина, тавихгүй хэмээн хэдэн жил хэрүүл хийж байтал хятадууд урьтаад тавьчих бололтой. Үнэн хэрэгтээ төмөр замын том төслийг манай хэдэн олигархи бүлэглэл дундаа булаацалдаад өнөөдөртэй золгосон гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тухайлбал, хятадын нэгэн мэдээллийн сайтад “Хятадын нээлттэй туршилтын чухал бүс Эрээн хот саяхан ”гадаад хөгжлийн хөтөлбөр” гаргаж, Монгол Оростой хил дамнасан хамтын ажиллагаа өрнүүлж, аж үйлдвэрийн систем бүрдүүлэн, туршилтын бүс байгуулах шийдвэр гаргалаа.

Хятадын нээлттэй туршилтын чухал бүс Эрээн хот саяхан “гадаад хөгжлийн хөтөлбөр” гаргаж, Монгол Оростой хил дамнасан хамтын ажиллагаа өрнүүлж, аж үйлдвэрийн систем бүрдүүлэн, туршилтын бүс байгуулах шийдвэр гаргалаа.

Эрээн хот улс орны “нэг бүс нэг зам”-ын стратегийн чухал боломжийг ашиглан, “Хятад Монголын стратегийн түншийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “ӨМӨЗО болон Монгол улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх төслүүд боловсруулж байна.

2015 онд Эрээн-Замын-Үүд- Улаанбаатар-Хиагт-Эрхүү чиглэлийн цахилгаанжуулсан төмөр зам тавина. Эрээн-Улаанбаатарын хооронд нүүрсний хийн хоолой тавих зэрэг дэд бүтцээр холбогдох төсөл хэрэгжиж байна.

 

Н.Дөл

 


URL:

Нэр: Зочин Огноо: 9 March 2015

Бид өөрсдөө Монгол хүн Монгол ухаанаараа, Монгол арга барилаараа, монгол гениэрээ улс орноо аврах төлөвлөгөө боловсруулая.Гадныхны энэ их зээл тусламж гэдэг ямар их гай ирээдүйд минь чирэхийг, олигтойхон хуулж шифидэж ч чадахгүй олгархиудаар улс орноо удирдуулж тэнэгтэхийг зогсоох цаг аль хэдиинэ болсон.Одоо л хөдлөхгүй бол бид орйотох гээд байна шүүдээ…..үүнийг бодохлоор дотор бачимдаад үхэхнэээ……..

Сэтгэгдэл бичих