Буутай этгээд банк дээрэмдэв

налайх_гэмт_хэрэг_1Өнгөрсөн бямба гаригийн 20:00-21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах банкинд халдлага гарчээ. Цагдаагийнхан дуудлагаар очиж шалгалт хийхэд 30 орчим насны үл таних этгээд зэвсэг ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ажээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар, гэмт этгээд “Капитрон” банкинд халдаж 20 орчим сая төгрөг дээрэмдсэн ч түүнийгээ авч чадалгүй гарч зугтжээ. Тухайн үед уг банкны харуул хамгаалалт сайн байсан төдийгүй сэжигтний дүрс камерт бичигдэн үлдсэн бололтой. Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих