Дэд сайд Г.Байгалмаа “Монгол, Германы бизнес форум”-д оролцоод ирлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Тус айлчлал нь Засгийн газрын сайд, дэд сайд бизнесийн төлөөллүүд багтсан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллахдаа “Монгол, Германы бизнес форум”-д “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн тэрээр барилга, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр оролцогчидтой санал бодлоо хуваалцаж, Олон улсын ITB технологи, худалдааны үзэсгэлэнд оролцож, салбарын чиглэлээр холбогдох талуудтай туршлага судлах, харилцаа тогтоох чиглэлээр үзэсгэлэнд оролцогчидтой санал бодлоо солилцоод ирлээ.
URL: