Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

3-9-9_700x700Эхийнхээ ариун хэвлийд гурван жил тээгдсэн Ё.Батжаргал  хэмээх сонирхолтой эмэгтэйтэй ярилцлаа.

-Таныг эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр итгэж өгөхгүй байна. Ээж тань  яг юу гэж ярьдаг вэ?

Би 1962 оны хоёрдугаар сарын 28-нд Завхан аймгийн Тэлмэн сумын Жавхлант гэдэг газар төрсөн.Гурван дүүтэй айлын ууган охин. Намайг ээж гурван жил тээж төрүүлсэн гэдэг. Ээж намайг гэртээ төрүүлсэн гэсэн. Намайг  энэ хорвоод мэндлэхэд  манай нагац эгч нар эх барьж авсан гэдэг юм. Нагац эгч нар болон ойр хавийн хүмүүс намайг гурван жил эхийнхээ хэвлийд байсан гэдгийг бүгд надад хэлдэг. Харин хүмүүст энэ тухай хэлэхээр итгэдэггүй юм. Миний ээж Шагдарын Ичинноров гэж хүн бий.

-Тухайн үед эмч нар юу гэж хэлж байсан бол. Эхээс мэндлэхдээ  хэдэн кг жинтэй байсан бэ?

Эмч нар тухайн үед хүүхэд биш хавдар байна гэж хэлсэн гэсэн. Харин Гандангийн нэг настай үзмэрч эмэгтэй ээжид наадах чинь хүүхэд байна. Жаахан удаан өсөлттэй болохоос эрүүл саруул хүүхэд байна. Цагаа болохоор мэндэлнэ гэж хэлсэн гэдэг. Тиймээс ээж хотод ажиллаж байгаад  намайг олсныхоо дараахан Завхан аймаг руу явж намайг төрүүлсэн гэсэн. Би эхээс мэндлэхдээ 1.5 кг жинтэй байсан. Төрөхдөө хэвийн байсан гэсэн.

-Та өөрийгөө Отгонтэнгэртэй хувь зохиолоор холбогдсон Отгонтэнгэрийн  охин гэж хэлж байсан. Цаанаа учиртай байх?

Ээж төрсөн дүүтэйгээ Очирвааны рашаанд орж байсан чинь ээжийг могой ороогоод гарсан гэдэг юм. Тэгээд түүний дараахан намайг олсон гэсэн. Тиймээс   өөрийгөө Очирвааны охин гэж бодож явдаг. Энэ ямар нэг хувь зохиол байх гэж итгэдэг.

-Нээрээ л хувь зохиолтой юм бишүү. Танд  үздэг хардаг ч юмуу тийм далд мэдрэмж байдаг уу?

Сүртэй үзэж хардаггүй. Гэхдээ зөн совин бий. Яагаад ч юм тийм зүйл болох гэж байна гэж зүүдэлж, бодогдохоор биелээд байдаг юм. Зөн совингоо эмэгтэй хүний төрөлхийн зөн совин гэж бодож явснаас илүү зүйл бодож, хүнд ярьж явсангүй. Харин намайг мэддэг ойр тойрныхныхоо судсыг барьж өвчин хуучийг нь хэлдгээс хэтрэхгүй. Одоогоор над шиг эхийнхээ хэвлийд гурван тээгдсэн хүн Монголд байхгүй. Би өөрийгөө их  азтай гэж боддог. Миний ээж намайг эрүүл саруул сайхан төрүүлж өсгөсөн. Бүтэн гурван жил өнгөрч байхад намайг төрүүлэхгүй ч байж болно шүү дээ.

-Тэтгэвэртээ суудаг гэсэн. Залуудаа ямар ажил хийж байв?

Манайх дөрвөн хүүхэдтэй. Тиймээс тэтгэвэрт эрт гарсан. Хүнсний ТМС, Говь-Алтай аймгийн анагаахын сургуульд сурсан. Дараа нь  Налайх дүүргийн Баянбүрд нийтийн хоолны газар тогоочоор 20 гаруй жил ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэрт гарсан. Том хүү Өмнөговь аймгийн цэргийн ангид ажилладаг. Өнгөрсөн жил Судан яваад ирсэн. Нэг охин маань тогооч, нэг нь эдийн засагч мэргэжилтэй. Харин бага хүү Өрмийн гагнуурчин мэргэжилтэй. Бага хүүгээс бусад нь тусдаа гарсан.

-Одоо хаана амьдарч байна?

Одоо Налайхын Баянгийн булаг гэдэг газар  нөхөртэйгээ ач зээ нартайгаа амьдарч байна. Хэдэн үхэрээ маллаад санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих