Атаман Ами од болох нь юу л бол

Төгөлдөр хуурч Ами өөрөөсөө үе мултарсан Сахал Пүүжээтэй амрагын явдалтай. Үүнийг нь Монголын рок попын жижигхээн гал тогооны амтай болгон хэлцэж суух болжээ.

Эхийнхээ гэдсэнд байхдаа хүйс нь солигдчихсон охин хүүхэд нэг л эршүүд түг, таг хийсэн хөдөлгөөнтэй, хайш яайшхан биеэ авч явдаг жамаар мань АМИ маань багадаа ёстой л “бужигнуулдаг” этгээд байжээ. Байрныхаа охид, хөвгүүдийн тархыг хага цохих нь энүүхэнд, хичээл дээрээ үргэлж дэггүйтдэн ээж, аавынхаа чихийг мөн ч их халууцуулж хүн болсон аж. Хөгжим бүжгийн коллежид нэг анги явсан залуус түүнийг гэнэт л төгөлдөр хуур дараад, тв-ээр гараад эхлэхэд нь “пүүх нөгөө атаман АМИ чинь төрөл арилжчихаж” хэмээн шуугиж эхэлжээ. Багын сурсан занг сураар боох биш хааяа дэггүйтмээр санагдаад дотор нь арзагнадаг юм байлгүй ахмад настай, үе мулратсан, гэр бүлтэй эр хүйстэн хэнбугайтай ч нэг оронд орчихдог гаж нэгэн гэнээ.


URL:

Сэтгэгдэл бичих