Жүжигчин Эби аав болно

ebiУДЭТ-ын урдаа барьдаг чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг Эби буюу Эрдэнэбилэг үзэгч фенүүддээ сайхан мэдээг дуулгажээ.

Жүжигчин залуу маань кинонд уран сайхнаар жүжиглэн тоглохоос гадна киноны найруулагчаар ажиллаж бас нэгэн авъяасаа нээсэн бол түүний хамгийн том гэнэтийн бэлэг нь тэрээр анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байгаа явдал юм байна.

Үзэгч фенүүд тэр дундаа охид бүсгүйчүүд түүний бүтээсэн дүрээс нь гадна хувийн амьдралыг нь ихэд сонирхдог. Тэгвэл сайхан залуу, сайн жүжигчин ийнхүү аав болох нь ээ.

Жүжиглэхээс гадна бодибилдингийн спортоор хичээллэж, нэлээд амжилттай яваа тэрээр хамгийн сүүлд “Аав” уран сайхны киног найруулан үзэгчидийн хүртээл болгосон билээ. Үзэгчидийн сэтгэлд ихээхэн хүрч буй тус кинонд залуухан ганц бие эцгийн тухай гардаг. Тус кино нээгээд удаагүй байгаа ч маш амжилттай яваа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих