Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлнэ

p19fu05q7m21o8k66ah1qoad01

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа тэргүүтэй Хяналт шалгалтын ажлын хэсэг, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын хуваарийг баталлаа.

Ойн тухай хуулийн хэрэгжилт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, учрах хор уршгийн талаар телевиз, радиогоор сэрэмжлүүлэг явуулах, зурагт хуудас, санамж бичиг бэлтгэж иргэд, олон нийтэд тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт тус тус даалгалаа.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 34 сая 150 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ АРГА  ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ХУВААРЬ
д/д Хариуцах байгууллага Хийгдэх ажлууд Шалгалтанд оролцох бүрэлдхүүн Хугацаа
1 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Ойн тухай хуулийн хэрэгжилт, түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийн талаарх  телевизийн сэрэмжлүүлэг бэлтгэж мэдээллийн хэрэгслээр сурталчилах. Зурагт хуудас, санамж бичиг, гарын авлага материал бэлтгэж тараах.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийн талаар телевиз, радиогоор сэрэмжлүүлэг явуулах, зурагт хуудас, санамж бичиг бэлтгэж иргэд, олон нийтэд тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах. Газрын ажилтнууд Хуурайшилтын үед
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар Нийслэлийн ногоон бүсэд эргүүл шалгалтыг зохион байгуулах.
Хуурайшилтын үед түймрийн жижүүр гарган байгаль хамгаалагч нараас өдөр тутам цаг үеийн мэдээг  утсаар  авч байх.
Газрын ажилтнууд Хуурайшилтын үед
2 Нийслэлийн Онцгой байдлын газар Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар байцаагч, мэргэжилтэн нарын эрх зүйн баримт бичгийг бичиж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавих. Гал түймрийн улсын байцаагч Хуурайшилтын үед
3 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгуй байдлын тухай, Ойн тухай хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх бүхий байгууллагын шийдвэрт хяналт тавих. Хяналтын улсын байцаагч Хуурайшилтын үед
4 Улаанбаатар хотын Цагдаагийн газар Цаг агаарын хуурайшилтын нэн аюултай, аюултай зэрэгт хүрсэн үед нийслэлийн ногоон бүс рүү орох, гарах замд хяналт, шалгалтын байнгын цэг ажиллуулах. Цагдаагийн хэлтсийн ажилтнууд Хуурайшилтын үед

URL:

Сэтгэгдэл бичих