Үр суулгуулахыг үнэн голоосоо шоолдог С.Жавхлан

fdhhghg

Дөрөв дэх хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа МУГЖ С.Жавхлан баячуудын эхнэртээ ур суулгуулан төрүүлдэгийг ихэд шоолонгуй байгаа гэнэ лээ.

Олны дунд моод мэт дэлгэрсэн “үр суулгах арга”-ыг ихэд гайхдаг гэсэн. Энэ нь гадаадад үр суулгуулж, ихэр хүүхэд төрүүлэх арга бөгөөд чамгүй өндөр үнээр “өнөр бүл”-тэй болох гэсэн урлаг спортын одод, бизнесийн эрхмүүд, толгой баячуудын хүсэл юм.

Харин дуучин залуу энэ тухай сонсоод элгээ хөштөл инээж “Монгол залуус эхнэрээ жирэмслүүлж чадахаа больсон хэрэг үү. Тэгж гадаад руу хошуурч, эхнэртээ үр суулгуулж байгаа хүмүүсийг ямар эр хүн гэхэв дээ” гэж баахан шоолжээ.

Үсээ ургуулж, дээл өмсөн, монгол гэрт амьдаран гээд С.Жавхлангийн хийсэн болгоныг шүүмжлэх хийгээд дэмжих хүмүүс байгаа.

Ийнхүү дуучин маань хоёр охин хоёр хүүтэй болж алдарт эцэг болжээ. Анхны эхнэрээс нь мэндэлсэн Юм-Агь охиноо мартан, хоёр дахь эхнэр болох уртын дуучин Г.Эрдэнэчимэгийн төрүүлж өгсөн Үжингүнж, Өдрийнцолмон нартаа хайр халамжаа зориулж яваа тэрбээр ийн удтал хүлээсний эцэст нуган үртэй болсон байна.

Үр хүүхдээ хэнээс ч дутахгүй мэдлэг боловсролтой, өөрийн гэсэн байр суурьтай болгохыг хэн хүнгүй л хүсдэг биз. Харин дуучин залуу энэ тал дээр огт өөр бодолтой байдаг бөгөөд “Охид маань ёс заншил, үндэсний бахархалаа дээдэлж явбал алзахгүй. Хоол унд, оёдол үйлэнд хэний ч гар харахааргүй болох учраас амьдралын явцад эзэмших бусад мэдлэгийг өөрсдөө олж авах биз”  хэмээн ярьж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих