“Хэнхэг” хоч зүүгээд байгаа БЗД-н ЗД Батзоригийн луйврууд

Хэнхэг гэж анагаах ухааны хэллэгээр бол хоол, унд идээд байвч сэтгэл нь огт цаддаггүй тийм нэг хэцүү өвчнийг хэлдэг гэнэ. Түүнтэй яг адил улсаас хэдэн зуун саяар нь хусчихаад сэтгэл нь тайвширалгүй улам цааш шунадаг олон хулгайч нар төрийн өндөр албанд зүтгэж байх юм. Үүний тод жишээ бол БЗД-н засаг ноён Батзориг гэх эр.
Сонгуулиар гал руу харайж орох нь холгүй зүтгэж байсан арван жилийн сургуулийн багшийг дур мэдэн урамшуулж сургуулийн захирлаар томилсон нь олон хүмүүсийн уурыг барсан явдал болсон бөгөөд үүнийг нь буруу алхам гэж үзээд БСШУ-ны яамны сайд Ё.Отгонбаяр, Хотын мэр Мөнхбаяр нар хууль бус шийдвэрээ буцаах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн байна. Үүнийг мань засаг ноён үл тоомсорлон “амласан бол амлалтаа биелүүлэх хэрэгтэй биз дээ. Би мэдэж байна, миний ажлыг битгийн заагаад бай” хэмээн тэдний өөдөөс дунд хуруу гарган гэдийж суугаад хэдэн сарын нүүрийг үзжээ. Сургуулийн захирлын мест ийн хэл амны бай болсон нь цаанаа нэгэн далд бизнесийн нүх болсон нь тодорхой болж эхлээд байгаа. Хотын газрыг алга дарам ч үлдээлгүй бүгдийг нь шахуу дамлан зараад одоо сургуулийн хашаан доторх эзэмшлийн хэсэг рүү Барилгын компаниуд уухайлан ёохор хатиран орж эхэлжээ. Зуны дэлгэр цагаар сургуулийнх нь багш, ажилчид амраад явсан хойгуур барилгын компанийн захирал сургуулийн захирлууд хэсэг өөрийн хүмүүстэй хуйвалдан газраа өгөх шийдвэр гаргадаг болж. Барилгын компаниуд нь орон сууц өгнө гэсэн амлалттайгаар сургуулийн газраас дураараа авч барилгын суурь ухаад эхэлчихдэг гэнэ. Намар болж сургууль цуглахад газраас дээш 2-3 давхар сууц баригдаад эхэлчихсэн, дээрээс нь сургуулийн захирлууд бүх ажилчдыг амыг найдвартай барьж дөнгөдөг тул иймэрхүү аргаар баригдсан барилгын ажил зогсноо гэж байхгүй ажээ. Түүний иймэрхүү алдаатай ажлуудаас болж нийслэлийн түвшинд түүний рейтинг навс унаад байгаа аж.

БЗД-н засаг ноён энэ бизнесийн сүлжээний гол эрэг, шураг, удирдагч нь  гэсэн мэдээлэл ч байх юм. Тэрээр МАХН-ын иргэдийн хуралаас ногоон гэрлээр гарч ирээд БЗД-гийг орвонгоор нь эргүүлсэн этгээд. Хаалгачаас нь эхлүүлээд туслахаа хүртэл өөрийн хүнээр иж бүрэн сольж аваад санаа нь амарсангүй дүүргийн нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт зэрэг эрх мэдэлээ тогтоож болох бүх л салбарт өөрийн бохир сарвуугаа дүрэхээр нүүр нь цайж, нүд нь улаанаар эргэлдсээр зүтгэж эхэлснийг харж суусан олон ч хүн өрөвдөж байсан даа. Кёокүшюзаны баруун гар байсан тийм ч олон мэддэггүй муур багш аятай үйл хөдлөлтэй энэ эрийг тойрсон олон л таагүй яриа гардаг ажээ. Сайн найзынхаа итгэлийг даалгүй Японоос нэр нүүрээрээ зохицуулж нааш явуулсан хэд гурван төгрөгийг нь ёстой баруун солгойгүй цацдаг байсныг олон хүмүүс мэдэх аж. Ленин клубын урдхан талын хотын А зэрэглэлийн байрлалд байрлах гурван давхар оффисын барилгыг Батбаяраас нуун өөрийн нэр дээр шилжүүлээд авчихсан байсныг нь бөхийн жудагтай эр маань мэдчихээд “арай ч ингэнэ гэж бодсонгүй, эхнэр нь дэндүү шуналтай авгай байдаг юм. Түүний л найруулсан хор байх” гэж тухайн үед шуугиад л өнгөрсөн. Түүний но үүгээр ч зогсохгүй эр хүйстний жишгээр урдуураа улаан хөлтөн зүгээр гаргахгүй “шар сэмжилсэн” нөхөр гэнэ. Ил, далд нялх амрагуудынх нь нэрсийг жагсаавал гарын арван хуруунаас хэтрээд талийж өгөх байх. Нэгэн цагт “Хүжийн гал” констракшн хэмээх гуравхан хүнтэй компаниар бүхэл бүтэн барилгын хороолол бариулна гэж “донгосоод” олон хүнийг уурыг барж явсан нилээд будлиантай нөхөр юм даг. Удахгүй эхлэх 2012 оны сонгуулиар УИХ-д хүч үзэхээр хор найруулан намынхаа нөлөө бүхий эрхмүүдийн урдуур хойгуур нь чихэн дотор гарсан хатиг аятай ядаргаа болон гүйж эхлээд байгаа гэнэ. Түүнд ажил даалгахад даана ч найдвиаргүй этгээд, улс төрийн карьер нь ч бараг буурч яваа энэ будлиантай эрхмийг Монголын ард түмэн сонгохгүй л болов уу даа. Ямартай ч хүний хүсэл, шунал хязгааргүй хойно 2012 оны сонгуулийн дараа хиншүү, хярвас ханхлуулчихсан үсээ зулгаагаад сууж байж чадах л нөхөр дөө.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л. Дүүргийн өнгө төрхийг өөрчлөх аян хэмээх сүржин нэрийн дор олон ажил санаачлан хийж дундаас нь хэдэн зуун саяар нь халаасалдаг гэх. Сансарын тойргын ард байрлах хэсэгт эвтэй дөрвөн амьтны дүрстэй цогцолбор барьж ашиглалтанд оруулжээ. Гэтэл уг цогцолборыг 250 сая төгрөгөөр барьсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Очоод үзтэл элэг хөшмөөр юм байх аж. Уулын модноос томоо нарсыг тайрч авчираад гадуур нь хятад барилгын материалаар өнгөлсөн болоод суулгачихаж, урд нь байрлах тумбашд нэг их хөрөнгө орсон нь юу л бол. Тэр цогцолбор нь дэндүү ядуу сэтгэж барьсан нь харагдаж байлаа. Тойроод зүлгэрхүү юм суулгажээ. Баруу айлын Должин эмээ ч иймэрхүү зүлгийг хаанаас ч авчираад суулгаж дөнгөх байх. За тэр ч яахав. Залуус хэрэндээ л тэр цогцолборыг үзэхээр ирэх аж. Гэвч тойроод ямар ч гэрэлтүүлэг байхгүй, хогын сав гэх юм юу ч алга, бас дээр нь залуус салхилаад суучих сандал тавьчих мөнгө хүрээгүй бололтой. Аргагүй нөгөө Батзориг өөртөө наах мөнгөнөөс нь хорогдох гээд байхаад харамч зан нь хатгахгүй юу хөөрхийс дөө. Бас цаашилбал офицерын ордноос уруудаад бөөн шороо бужигнуулсан ажил явагдаж байх юм. Бариад байна уу, нураагаад байна уу бүү мэдээ. Ямар ч байсан БАЯНЗҮРХ ӨНДӨРЛӨГ төсөл энд явагдаж байгаа юм байхаа. Ээ дээ энд ч бас түрүүний түүх давтагдах нь тодорхой болсон нь харагдаж байна. Барилгын ажилчид бололтой хэдэн үүргэлсэн нөхөд суугаад хээв нэг дундаа ганц гозгор юм тавьчихсан сууж байх юм. Ажил ч ингэж явна дөө. Дээгүүр нь төсвийг нь хусаад доогуур нь ажилчид нь материалаас нь хусаад хөгийн хүүхдийн тоглоом шиг юм барих бий вий. Үүнээс харахад дүүргийн шинэ ордонг барих барилгын ажлаас хэдэн зуун саяар нь туусан нь гарцаагүй. Харж л суухаас… Батзоригт молигдуулав аа та минь.


URL:

Сэтгэгдэл бичих