Х Түц хамтлагийн “Банш” Батаа дарамтанд орж цал бууралтжээ

Сүүлийн үед “Х Түц” хамтлагаас авьяаслаг олон залуу жүжигчид төрөн гарч үзэгчдийн хайр талархалыг хүлээгээд байгаа. Тухайлбал Батаа, Тэмка, Бархүү, Туяа нарыг нэрлэж болох юм.  Тэр тусмаа онигор нүдтэй Батааг “банш” Батаа хэмээн өхөөрдөж үзэгчид хайр зарлан, кино урлаг, рекламны салбарт ч эрэлт ихтэй нэгэн болсон. Гэтэл саяхнаас урлагийн тайзнаа өлгийдөн авсан “Х Түц” хамтлаг нь түүнийг хяхаж, хавчих болсон  гэнэ.

Хамтлагийнхаа санхүүг барьдаг жүжигчин И.Онон, Батаад цалинг нь бодож өгөхдөө “Батаа, чи одоо их эрэлттэй байгаа, олон кинонд тоглож, рекламны мангас болж яваа нэр алдартай агуу жүжигчин хүн. Мөнгийг ууталж байгаа биз. Манай хамтлагийн сардаа өгдөг хэдэн төгрөг чамд бол үдийн будааны мөнгө биз дээ” гэх үг унагасан тухай ховын үг салхилах болжээ. Үүнээс болж мань банш эр маань сэтгэл санааны гүн шоконд орж нулимс мэлмэрүүлэн ганцаараа гөлрөн суудаг болж.  Хамтлагын нөхөд нь түүнд арай л хатуу хандаа юу даа. Магадгүй хэт хямарснаас болж нэг өдөр л цав цагаан толгойтой орж ирэх бий вий.  Аймаар юмааа.


URL:

Сэтгэгдэл бичих