“Эрдэнэс-Тавантолгой”-н эргэн тойронд
Баривчилгааны ар тал дахь улс төр
Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-ынхан өнгөрсөн лхагва гаригт баривчилжээ. Түүнийг баривчилсан шалтгааны талаар АТГ-аас ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. Албан бус мэдээллээр бол Я.Батсуурийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан баривчилсан гэх. Г.Дэнзэнгийн эхнэрийн компани болох “Говь пауэр” гаалийн үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарч. Гэтэл нүүрс олборлолтын нөхцөл байдлын улмаар уг компанитай байгуулсан гэрээг цуцалсан бөгөөд үүнээс болж “Говь пауэр” их хэмжээний гэрээний нөхөн төлбөр шаардан шүүхээр заргалджээ. Улмаар шүүхийн шийдвэрээр “Говь пауэр”-т 4,8 тэрбум төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой”-гоос гаргаж өгсөн байна. Энэ нь өнөөдөр Я.Батсуурийг буруутгах шалтгаан болоод байгаа гэдгийг зарим эх сурвалж тайлбарлаж байна. Бас “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн өнөөдөр Монголд байхгүй байгаа гэдгийг ч хэвлэлүүд мэдээлж байна. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон хүргэн Дэнзэн Монголд байхгүй байгаа аж. Тиймээс хамаг хэргийг Я.Батсуурь дээр тохоод өнгөрөх нь гэж хардах шалтгаан ч гарч ирж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Я.Батсуурийг баривчилсан нь АН-ын лидерүүд хоорондоо том зодоон хийж байгаагийн илрэл гэж улс төрийн зарим ажиглагч тайлбарлаж байна. Г.Дэнзэнгийн асуудалд хамаатуулан Я.Батсуурийг баривчилсан. Тэгэхээр цаана нь энэ хэргийн учиг Н.Алтанхуяг руу хөврөх магадлалтай гэдгийг улс төрийн хүрээний олон хүн тайлбарлаж байгаа нь илүү үг биш ээ.
Н.Алтанхуяг одоо АН дотроо сөрөг хүчин болчихоод байгаа. Шийдлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун биш байгаагаа мань хүн Солонгосоос ирэнгүүтээ л илэрхийлээд эхэлсэн нь шинэ засагт нэг их таатай санагдахгүй байгаа биз ээ.
АН-ын дотоод сонгууль буюу Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль нь ихээхэн будлиантай болсон гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга С.Үнэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад намаа ийнхүү ялзарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байсан. ҮЗХ-ны нөхөн сонгуульд Н.Алтанхуягийн хүмүүсийн шахах бодлого хүчтэй явсан гэдгийг захын гишүүн нь хэлж байгаа. Нам дотроо ингэж Н.Алтанхуяг шахагдахаас гадна нэгэн цагт түүний өөрийнх байгуулж бас толгойлж байсан “Алтан гадас” фракц аль хэдийнэ тарж бутрахад хүрээд тус намд шинэ фракцууд бий болох нь тодорхой болчихоод байгаа юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компани тун удахгүй зүгээр л нэр төдий болно. Учир нь одоо “Эрдэнэс-Тавантолгой”-н мэдэлд байгаа ордод хөрөнгө оруулалт хийх компанийг шалгаруулах тендер зарлагдаад шалгарсан Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа”, “Энержи ресурс”-ын консорциумтай хэлэлцээ хийж байна. Энэ гуравдугаар сардаа багтаад Тавантолгой шинэ эзэндээ очно. Тавантолгойг хувьд өгөх асуудлыг шийдэхэд хамгийн их саад тээг болж байсан хүн нь Н.Алтанхуяг байсан гэдэг. Тавантолгойд хөрөнгө оруулагчийн шалгаруулах тухай Засгийн газрын тогтоолыг гаргахыг хойшлууллаа гэсэн эрх мэдэл бүхий зарим хүний өөдөөс Н.Алтанхуяг гөжсөн хариуг нэг бус удаа өгч “Яагаад заавал ,,, компанид өгөх ёстой гэж” хэмээн асуусан нь түүнийг огцрох, одоо буланд шахагдахад хүргэх бас нэг шалтаг болсон гэж ойрын хүрээнийхэн нь дүгнэдэг.
Нэг талаасаа нам дотроо сөрөг хүчин болчихоод байгаа, нөгөө талаасаа том эрх ашгийг хөндсөн Н.Алтанхуягийг эртхэн дарж авах дуугүй болгох шаардлага эрх барьж байгаа, эрх мэдэлтэй байгаа АН-ын зарим лидерт хэрэгтэй байгааг үгүйсгэх аргагүй. Харин АН доторхи томчуудын зодоон дунд хавчуулагдан Я.Батсуурь золиос болж байна.
Я.Содбаатар: Шалгалтын хүрээнд гарсан нэг томоохон зүйл бол “Говь Повер” компанийн тендертэй холбоотой асуудал
Я.Батсуурь 2012 оны сонгуулийн дараа тус компанийн захирлаар томилогдон ажилласан. Түүнийг буруутгаад байгаа Г.Дэнзэнтэй холбоотой асуудал нь 2013 онд эхэлсэн билээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох Н.Номтойбаяр, Я.Содбаатар нар “Эрдэнэс-Тавантолгой”-н гаалийн бүрдүүлэлтийн талбайн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэний компани шалгарсан гэх баримтыг гаргаж ирсэн. Энэ асуудал улмаар газар авч, 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлүүдийн нэг болон УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирж байлаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаан дээр “…гэрээний асуудлыг ярьж байна. Бид нар шалгасан. Үзсэн. “Чалко” компанитай ямар нэгэн гэрээний өөрчлөлт хийгдээгүй. Улирлаар үнэ тохирч байгаа. Нэгдүгээр улирлын үнэ нь 53-аар ирсэн. Энэ хоёрдугаар улирлын үнэ 56-гаар ирж байгаа. Тэгээд л 56-гаар гаргаж байгаа. Тэр хооронд 100-д хоног тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. Тэгээд энэ шалгалтын хүрээнд гарсан нэг томоохон зүйл бол “Говь Повер” компани буюу гаалийн үйлчилгээ үзүүлэх тендертэй холбоотой асуудал. Энэ асуудлыг бид нар Их Хурал дээр гаргаад тавихынхаа өмнө бүх бичиг баримтыг авсан байсан. Энэ компани бол 1 сарын 7- ны өдөр Гэрэлхүүгийн Уянгын нэр дээр Дашзэвэг гэдэг хүнээс шилжиж очоод 8- ны өдөр 1.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болоод. Долоо хоногийн дараа 17 тэрбум 700 сая төгрөгийн тендер авч байгаа юм. Чуулган дээр энэ асуудлыг хөндөж тавьсны маргааш Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийн гарын үсэгтэй нөгөө Гэрэлхүүгийн Уянга маань Чулуунбаатарын Уянга болж орж ирсэн” хэмээн мэдэглэж байлаа. Эндээс Ерөнхий сайдын “хүргэн Дэнзэнгийн дуулиан” эхэлжээ.
Н.Алтанхуяг: Н.Алтанхуяг бол хүргэнээ бол ажилд тавиагүй шүү
МАН-ынхан ингэж “хүргэн Дэнзэнгийн дуулиан”-ыг босгож ирж, тэр нь УИХ-ын чуулганы танхимд яригдах хэмжээнд өндрөө авсан тул Ерөнхий сайд Н.Алтанхуяг Г.Дэнзэнтэй хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн, хүргэн нь мөн биш эсэх талаар тайлбар өгчээ. Н.Алтанхуяг Г.Дэнзэнгийн талаар 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд ингэж хэлсэн байна.
-Би энэ дээр гурван зүйл хэлнэ. Нэгдүгээрт бол, 2006 онд Дэнзэн гэдэг хүнийг МУИС-ийн математикийн багш байхад Оюутолгой, Тавантолгойн тооцоог хийлгэх зорилгоор бид авчирсан. Долоон жил болж байна. Энэ хүн долоон жил энд ажиллаж байгаа. Долоон жил хамтраад ажиллаж байх хугацаандаа туслахаар эхэлсэн. Дараа нь намайг Тэргүүн Шадар сайд болоход зөвлөхөөр ажилласан. Улмаар ахлах зөвлөхөөр ажилласан. Нэг ийм л залуу байгаа. Энэ хүнийг сая Засгийн газар бид одоо олонхи болсныхоо дараагаар Хэрэг эрхлэх газарт Хяналт, мониторинг орон нутаг хариуцсан энэ ажлыг чи хийгээч гэдэг санал тавиад ажиллуулсан. Энэ ажлыг хийх чадвар боломжтой учраас тэр л дээ.
Надтай яагаад хамаатан садан болоод байгаа вэ гэхээр жилийн өмнөөс эхлээд манай хамаатны охинтой үерхэж байгаа юм билээ. Залуу хүмүүсийн хэн нь хэнтэйгээ үерхэх, хэн нь хэнээсээ болихыг би зохицуулах боломжгүй. Тэгээд долоон жилийн өмнө хамтарч ажиллаж эхэлсэн. Жилийн өмнөөс хэн нэгэн охин одоо явсан гэдэг бол хоёр өөр асуудал шүү. Н.Алтанхуяг бол хүргэнээ бол ажилд тавиагүй шүү. Энэ өөр. Та нарт ч гэсэн иймэрхүү юм түм бумаар тохиолдоно шүү. Ер нь олон талын юмыг олон талаасаа хараач гэж би ингэж хэлж байгаа юм.
Г.Дэнзэн: Сүүлд нь тэр охин нь Ерөнхий сайдын хамаатны охин байж таарсан
Н.Алтанхуягийн нэр хүндийг унагаж, одоо Я.Батсуурийг баривчлагдахад хүргээд байгаа хүргэн Г.Дэнзэн Ерөнхий сайдтай худ ургийн холбоотой эсэх талаараа 2013 оны дөрөвдүгээр сард ийм ярилцлага өгч байжээ.
…-Таныг хадам ах, тодруулбал Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр дэд даргын суудалд суусан гэдэг. Энд ямар нэг ашиг сонирхол бий юу?
-Үгүй. Би хувь хүнийхээ үүднээс хэн нэгэнтэй найзалж үерхэж болно биз дээ. Нэг охинтой найзалж байсан. Харин сүүлд нь тэр охин нь Ерөнхий сайдын хамаатны охин байж таарсан.
-Энэ бүгдээс харахад та өөрөө ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж, цаашлаад энэ нь АН-ын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлээд байгаа юм биш үү?
-Би тэгж үзэхгүй байна.,,
Я.Батсуурь: Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь Повер”-т 4.8 тэрбумыг төлсөн
Г.Дэнзэнгийн эхнэрийн компанид яагаад мөнгө төлөх болов гэх буюу тэгж төлбөр хийх хэрэггүй байсан юм хэмээн Я.Батсуурийг буруутгаж болох. Гэвч яагаад “Говь Повер”-т мөнгө өгөх болсон юм бэ гэдгийг Я.Батсуурь захирал хэвлэлд нээлттэй ярьж тайлбарлаж байжээ. Я.Батсуурь захирал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Үнэн” сонинд өгсөн ярилцлагаас ишлэн хүргэж байна.
-…“Эрдэнэс Тавантолгой” Ерөнхий сайдын хамаатны “Говь повөр” компанийн эрхийг цуцлахдаа 4.8 тэрбум төгрөг өгсөн нь ил болсон. Гол нь ‘Товь повер” энэ их хэмжээний менгийг төрийн өмчит компаниас нэхэмжлэхдээ комьпютер, сандал, ширээ гэх мэт хөдлөх хөрөнгийн өртөг гэж тайлбарласан нь анхаарал татаад байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Ер нь энэ компани хэчнээн сарын хугацаанд ямар үр дүнтэй ажилласан юм бэ?
-Говь повер” манайд огт үйл ажиллагаа явуулаагүй. Тендерт ялсан учраас тэднийх бэлтгэл хангасан байсан. “Говь повер” компани манай ачилт буулгалтын гаалийн хяналтын талбайн тендерт ялсан. Бид “Чалко” компанитай ярилцаад нүүрсээ Цагаан хаданд буулгах нь илүү зардал гаргаж байна.
Тийм учраас хоёр талаасаа хамтраад уурхай дээрээс шууд гаалийн бүрдүүлэлт хийгээд Ганц модны боомтод нийлүүлбэл их хэмжээний зардал хэмнэх юм гэсэн гэдэг тохиролцоонд хүрсэн. Тиймээс бид зардал хэмнэх үүднээс “Говь повер” компанитай хийсэн гэрээгээ цуцалсан юм.
Энэ тохиолдолд “Говь повер” компани манайхыг шүүхэд өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний хөрөнгө гаргуулж, манайхаар ийм талбай засуулчихаад гэрээгээ цуцалсан учраас бидэнд мөнгөн төлбөр өгөх ёстой” гэсэн.
Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр авч хэлэлцээд тэр талбайг үнэлж, манайд шилжүүлэх шийдвэр гарсан. Харин бид энэ талаар заргалдаад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр дахин үнэлгээ хийлгэсэн юм.
Шүүхээс шийдвэр гарахдаа манай дансыг хааж байгаад төлбөрийг авсан байгаа. Энэ бол шүүхийн шийдвэр учраас бид ямар нэгэн байдлаар зөв буруу гэж хэлэх үндэслэл байхгүй.
-4.8 тэрбум төгрөг нэхэмжлэх үндэслэл болсон комьпютер, техник хэрэгслийг танай компани ямар байдлаар ашиглаж байна вэ?
-Тэр бүх техник хэрэгслийг манайх ашиглаад явж байгаа. Зарим компани Цагаан хадаар дамжуулаад нүүрс авах хүсэлт тавьдаг, Үүнийх нь дагуу ашигладаг. Энэ жил гэхэд 700-800 тонн нүүрсийг тухайн талбайгаар дамжуулж борлуулсан.
Цаашдаа боомтын төмөр зам байгуулахаар өөрийн гэсэн гаалийн хяналтын талбай байгуулах шаардлагатай болно. Ирэх жилээс энэ талбайгаа нүүлгэж шилжүүлээд ачилтын талбай болгож ашиглаад явна.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 5.3 тэрбумыг ‘Товь повер”-т олгох шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл эвлэрлийн гэрээгээр 4.8 тэрбумыг өгсон байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид шүүхийн шийдвэрийн дагуу л төлбөр тооцоо хийсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас хүрээлэн үнэлгээгээ гаргасан. Шүүхийн шийдвэр төл гэж гарсан учраас бид дагасан…
Монгол Улсад өнөөдөр аливаа маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэж байгаа. Шүүхийн шийдвэр гарч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дансыг хааж байгаад төлбөрийг татаад авчихаж. Шүүх шийдээд компанийн нь данснаас татаад авчихаж байхад нэг биш нэлээд хэдэн Батсуурь байгаад ч хүчин мөхөсдөх нь лавтай. Тэгэхээр Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компанид мөнгө өглөө хэмээн буруутгах аргагүй.
“Эрдэнэс-Тавантолгой” тойрсон асуудлыг тоймлон хүргэхэд ийм байна.
“Эрдэнэс-Тавантолгой”-н захиралтай холбоотой асуудлыг бага улстөржүүлж үнэнийг нь зөв тунгаан гаргаасай, АТГ.
Эх сурвалж: Улаанбаатарын сонин 2015.03.02 №08
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.
МАН-АН адилхан л идсэн шдээ бүгдээрээ шалгуулаад өршөөлд хамрагд дахиад байхгүй шүү
АТГ үнэн мөнийг олдог байгууллага үнэхээр мөн юм бол Батсуурь биш жинхэнэ эзнийг нь олоод гаргаад ирэхийг ард түмэн харах үлдэж