Ноён ууланд очицгооё

984289_795418953865101_5543026617202627685_nЗалуучууд цахим хуудсаараа дамжуулан ийм уриалга илгээх болжээ.

“Улаанбаатар хотоос 160 км зайтай Ноён ууланд очоод ирлээ .Улаанбаатарын би байтугай хамт очсон Хөвсгөлийн хүн ,Хэнтийн Биндэр ,Батширээтийн хүмүүс ч гайхан бишрэж байна.Юутай ч зуйрлэмгүй гайхамшигт байгалын цогц тэнд байна. Өөрийн нүдээр үзэхээс нааш яагаад ч төсөөлөмгүй гайхамшиг тэнд байна .Нүдээр үзэж мэдэрсэн хүн ухаж ашиг олох тухай бодох байтугай мөчрийг нь хөндөхөөс зүрхшээмээр юм байна .Энэ сайхан байгал устаж алга болно гэж бодохоор шууд л хамрын самсаа шархирж хэнд гомдоод байгаагаа ч сайн мэдэхгүй багтран бачуурж байна
Дэлхий ээж олон 1000 жил бүтээжээ , харамгүй бүтээж .
Центера гоулд замаа засаад кемпээ бариад тоног төхөөрөмж ажлын байруудаа бэлэн болгожээ .
Очиход ширхэг чулуу ч үгүй сайхан замаар явна Хөнгөн тэрэг саадгүй очиж байна . Том оврын автобус ч очино .Иймээс хүмүүсээ хамт олноороо , бас зүгээр л санаа нийлж хамтраад очиж үзэцгээгээч. Гуйя” хэмээсэн байна.

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих